З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг АТГ-аас мөрдөн шалгаж дуусчээ. Тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.
З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа 2016 онд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт шалгагдаж буй юм.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ