Мун Жэ Ин болон Ким Чен Ун нар хоёр дахь удаагаа уулзлаа

img

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нар хоёр дахь  удаагаа уулзсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

 

Удирдагчид хоёр улсын цэрэггүй бүс гэгддэг Панжунмон тосгонд уулзсан байна. Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард анх удаагаа уулзсан юм.

 

Тэд ирэх сард Сингапур улсад зохион байгуулагдахаар төлөвлөгдөж буй ТРАМП болон КИМ нарын уулзалтын талаар ярилцжээ.  

 

Энэхүү гэнэтийн уулзалт хоёр цаг орчим үргэлжилсэн талаар Хөх ордны хэвлэлийн албанаас уламжлав. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ