Маргаантай арал дээр ОХУ-тай хамтран бизнес эрхлэх санал гаргажээ
2018-05-28

Японы Ерөнхий сайд Шинзо Абе ОХУ-ын нийслэл Москва хотноо төрийн дээд хэмжээний айлчлал хийж буй юм.

 

 

Тэрбээр айлчлалынхаа хүрээнд өчигдөр Кремлийн тэргүүн В.Путинд бараалхаж, цаг үеийн асуудлаар ярилцсан байна.

 

ОХУ болон Япон улс дэлхийн II дайнаас хойш Номхон Далайд орших бүлэг арлуудыг өөрсдийн эзэмшлийнх хэмээн маргалдсаар ирсэн түүхтэй. Дайны төгсгөлд Курилын арлуудлыг ОХУ өөрийн эзэмшлийнх хэмээгээд хяналтаа тогтоожээ.

 

Абе энэхүү маргаантай арлуудын асуудлаар Москватай хэлэлцээр байгуулж, энхийн гэрээ байгуулахын тулд ОХУ айлчилж буйгаа мэдэгдсэн.

 

Тэгвэл Абе, Путинтай уулзах үеэрээ Курилын арлууд дээр Токио, Москватай хамтран бизнес эрхлэх санал гаргажээ.

 

Мөн энэ ондоо багтаан Японы бизнес эрхлэгчид маргаантай бүсэд зочилж, нөхцөл байдалтай биечлэн танилцахыг Путин зөвшөөрсөн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Угаасаа л японы газар нутаг гэдгийг дэлхий нийтээр мэднэ штээ. Оросууд л гүрийгээд байгаа болохоос..
2020-05-24
Самурай хүмүүсийн дотуур ухаан гэж.Бизнес эрхлэх нэрээр өөрсдийн нөлөөллийг тогтоох санаатай нь илт шүү
2018-05-28
Угаасаа л японы газар нутаг гэдгийг дэлхий нийтээр мэднэ штээ. Оросууд л гүрийгээд байгаа болохоос..