Мун Жэ Ин: Түүхэн уулзалт товлосон хугацаандаа болно
2018-05-28

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нар өнгөрөгч амралтын өдөр хоёр улсын цэрэггүй бүс гэгддэг Пунжанмон тосгоны Найрамдлын ордонд хоёр дахь удаагаа уулзлаа.

 

 

Удирдагчид өнгөрсөн дөрөвдүгээр сард анх удаагаа уулзсан юм.

 

Хоёр Солонгосын төрийн тэргүүн нар өчигдрийн гэнэтийн уулзалтынхаа үеэр олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй ТРАМП-КИМ нарын уулзалтын талаар хэлэлцсэн байна.

 

Ким Чен Ун “АНУ-ын төрийн тэргүүнтэй уулзах бүрэн боломжтой” гэдгээ Мун Жэ Инд илэрхийлжээ.

 

Дээрх уулзалтын талаар Мун Жэ Ин өнөөдөр Хөх ордондоо хэвлэлийнхнийг хүлээн авч, өөрийн байр сууриа хүргэлээ.

 

Ерөнхийлөгч Мун “Уулзалт амжилттай болсон. Удирдагч Ким Чен Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахыг хүсч байгаа. Тиймээс ирэх зургаадугаар сарын 12-нд Сингапурт энэхүү түүхэн уулзалт зохион байгуулагдах болно” гэж мэдэгджээ.

 

Трамп өнгөрөгч долоо хоногт Ким Чен Ун ямар ч оролцоогүй байна хэмээн шүүмжилж, улмаар ирэх сард зохион байгуулагдахаар төлөвлөж байсан түүхэн уулзалтыг цуцалсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
varane:
Урд Солонгосын Ерөнхийлөгч ухаантай юмаа. Манай дарга нар Өвөр Монголыг нэгтгэв бодол байдаг болвуу.
2018-05-28