11 мянган хүнийг хөнөөсөн эбола вирус Конго улсыг заналхийллээ

img

2014 онд Баруун Африкийн орнуудад дэгдэж, 11 мянган хүний аминд хүрсэн үхлийн аюулт эбола вирус дахин Конго улсад бүртгэгдсэн талаар “abcnews.go.com” сайт мэдээллээ.

 

 

Конго улсад эбола вирусын хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдварын улмаас нэг хүн амиа алдсан талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас уламжилж, ДЭМБ-аас дэмжлэг хүсчээ.

 

ДЭМБ эхний ээлжинд халдварыг бүсийг ариутгаж, эболагийн шинж тэмдэг илэрсэн иргэдэд туршилтаар гаргаж аваад буй эм, тариаг хийхээр болжээ.

 

Энэ сарын эхээр тус вирусын улмаас 26 хүн амиа алдсан юм.  Конгод вирусын халдвар хурдацтай тархаж буйд НҮБ санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ