Н.Энхбаяр: Соёлтой улс төрийн хүчний хувьд санаачилга гаргалаа
2018-05-28

 

МАХН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ. Хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар нарын хүмүүс оролцлоо. Өчигдөр МАХН-ын бага чуулганы XX хуралдаан 67 хувийн ирцтэй хуралджээ. Энэ хуралдаанаар их чуулганыг зарласан намын даргын шийдвэрийг баталгааэжуулсан байна. Мөн их чуулганы төлөөлөгчдийг сонгох дүрмийг баталжээ. Энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр “Улс төрийн өндөр соёлтой намын хувьд энэ ойлгомжгүй байдлыг цэгцлэхийн тулд санаачилга гаргаж, тодорхой арга хэмжээ зохион байгуулахаар шийдсэн. МАХН-ын 2011 оны дүрэм хүчин төгөлдөр байгаа. Энэ дүрмээр МАХН-ын даргад ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулах эрхтэй.  Тиймээс би МАХН-ын даргын хувьд долоодугаар сарын 7-ны өдөр ээлжит бус их чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан” хэмээн ярилаа.  

Shuud.mn
Сонин хачин
хүн:
Чи Намын даргыг нь авах нь үү? Яагаад айгаад байгаа ѳмхий вэ?
2019-04-23
Н.Энхбаяр соёлтой улс төрийн хүчний хувьд санаачилга гаргаад намын даргаа өгчих!
2018-05-29
хүн:
Чи Намын даргыг нь авах нь үү? Яагаад айгаад байгаа ѳмхий вэ?