Ерөнхий сайд 25 сая төгрөгөөр эмээл урлуулжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөдөө орон нутагт ажиллах үеэрээ Батноров буюу Тожил хийцийн эмээл захиалан, урлуулжээ.
Хэнтий аймгийн Батноров сум нь Тожил, Шонхойн Чойнбол зэрэг хийц ураараа гайхуулж, ард түмний дунд нэр алдар нь түгсэн урчуудтай нутаг юм. Батноров буюу Тожил хийцийн эмээл 7 саяас 25 сая төгрөгөөр худалдаалагддаг байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус хийцийн эмээлийг захиалан урлуулж, 25 сая төгрөгөөр худалдан авчээ. Нутгийн урчууд захиалгын дагуу эмээлийг урлаж, Ерөнхий сайдад хүлээлгэн өгсөн байна.
Батноров хийцийг халхад алдаршуулсан олноо алдаршсан нэр нь Тожил, Бадрахын Ишжамц дархан. Тэрбээр нутгийн Бошоогийн шаврыг муутуу цаасны үйрмэг нунтагтай хольж хэв үйлдэн шатааж, тэр хэвэндээ хайлшаа цутган хээлдэг учир урьд үеийн давтан хээлэхээс ялгаатай, үндэсний шинэ технологийг үүсгэсэн юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ