“Челси” клубын эзэн Израйлийн иргэн болжээ

Оросын тэрбумтан Роман Абрамович иргэншлээ сольж, Израйлийн иргэн болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Өдгөө 51 настай тэрбумтан эр Британид амьдрах визээ сунгуулж чадахгүй байсан учир иргэншлээ солихоор шийдвэрлэсэн байна.
Романы нийт хөрөнгө 11.4 тэрбум ам.доллар бөгөөд тэрбээр хөлбөмбөгийн “Челси” клубын эзэн юм. Британийн эрх баригчид ОХУ-ын экс тагнуулын ажилтан Сергей Скрипалийг хордуулсан хэргийн дараа Оросын бизнес эрхлэгчдэд хатуурхах бодлого явуулах болжээ.
Тэрбээр Израйльд ирж суурьшихыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, тус улсын иргэншил авчээ.
Роман Израйлийн иргэн болсноор тэрбээр тус улсын хамгийн баян эрхмээр тодорч буй гэнэ. Тэрбээр Израйльд байнга зорчдог бөгөөд өнгөрсөн 2015 онд Тель Авив хотоос зочид буудал худалдан авчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ