Авлига авсан цагдаагийн ахмадыг АТГ-т шалгаж байгаа
2018-05-29
Гэрэл зургийг MPA.mn

 

Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл /2018.05.29/  хийлээ.

 

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Эрүүгийн Цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч, цагдаагийн ахмад М нь өөрийн шалгаж байсан хэргийн холбогдогчоос хээл, хахууль авсан байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага дотоод хяналт, шалгалтаар илрүүлэн АТГ-т шилжүүлсэн. Шалгалтын ажиллагаа АТГ-т үргэлжилж байна" гэв.

 

Цагдаагийн ерөнхий газраас он гарсаар сахилга, хариуцлагатай тэмцэх ажлыг эрчимтэй өрнүүлж байгаа аж. Цагдаагийн алба хаагчийн авлига, хээл хахууль, хүнд сурталтай холбоотой мэдээллийг иргэд 126 тусгай дугаарын утсанд 24 цагийн турш өгч болох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин