Хар тамхи хэрэглэсэн этгээдүүдийг баривчилжээ

Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй Монгол Улсын иргэн 41 настай О, 36 настай А, 36 настай Т нарыг БЗД-ийн нутаг дэвсгэрээс энэ сарын 25-нд дайчлан баривчилжээ.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Т, А нар нь өмнө нь хууль хяналтын байгууллагад ажиллаж байгаад хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Энэ хэрэгт холбогдуулан О гэгчийг баривчилсан. Энэ хүн нь уг гэмт хэргийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Эдгээр нь хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн, тээвэрлэсэн байж болзошгүй нөхцөл байдал дээр цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилсан” гэлээ.
Урьдчилсан шинжилгээгээр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдоод байгаа аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ