Шинжээчдийн баг Монгол Улсад ажиллаж байна
2018-05-29

Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран “Монгол Улсын Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оны 08 дугаар сараас эхлэн 1.6 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.

 

 

Уг төслийн хүрээнд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангид эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, бэлтгэлийн байгууламж байгуулж, тоног төхөөрөмжөөр хангахаас гадна сургагч багш нарыг бэлтгэх юм.

Төслийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, явц, төлөвлөгөөтэй танилцах зорилгоор Швейцарийн Холбооны Улсын аврах ажиллагааны шинжээчдийн баг болон БНХАУ-ын Үндэсний газар хөдлөлтийн эрэн хайх, аврах төвийн ахлах инженер нар Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж байна. Төслийн багт барилга, байгууламж, сургалт, техник тоног төхөөрөмж болон удирдлагын баг гэсэн дөрвөн дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүн багтсан бөгөөд 05 дугаар сарын 28-ны өдрөөс ирэх сарын 01-ний өдрүүдэд  Монгол Улсад ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газарас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин