Телевизийн од ганцхан жиргээнээсээ болж ажилгүй болжээ
2018-05-30

Америкийн “ABC” телевизийн “Roseanne” цуврал киноны од, Росеан Бар твиттер хуудастаа нийтэлсэн ганцхан жиргээнээсээ болж ажилгүй болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 65 настай Бар твиттертээ өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн туслахаар ажиллаж байсан Иран гаралтай Валерий Жарретийн талаар “Хэрэв Муслимчууд болон сармагчингууд хүүхэдтэй байсан бол” гэж жиргэжээ.

 

 

Тэрбээр уг жиргээгээ нийтлээд хэдхэн минутын дараа "Энэ бол зүгээр л наргиа” хэмээн залруулсан боловч иргэдийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэсэн байна. Бар бодлоггүй ганцхан  жиргээнээсээ болж улмаар твиттер хуудсаа устгахад хүрчээ.

 

“ABC” телевизийн удирдлагууд дээрх жиргээг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үйл явдал хэмээгээд Росеан Барны 1988 онд анх дэлгэцнээ гарч байсан шоуг нь цуцалжээ.

 

Бар өнөөдөр твиттертээ “Намайг үнэхээр уучлаарай. Би яг одоо явлаа” гэж жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Ардчилал гэж байхгүй,АНУ ч гэж байхгүй,эрх чөлөө гэж бүр байхгүй,гагцхүү улс дамжиж дэлхий хэрсэн олгархуудын ноёрхол гэж бий.
2018-05-31
Yunaasaa bish daravgaraasaa gedeg bilee dee ..ter ni bolj dee xo xo xo
2018-05-31
Eр нь сошиалаар байнга дэмий чалчиж байдаг хүмүүс нэг л өдөр урт хэл хүзүү орооно гэгч болно
2018-05-30