ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэг хүртэх 45 сурагч тодорлоо
2018-05-30

 

ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын нэг нь тус жил ЕБС-иа төгсч буй 12-р ангийн сурагчдад их дээд сургуульд элсэн суралцахад нь  зориулан олгодог шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр юм.

 

Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг ХААН Банк 2007 оноос эхлэн 11 дэх  жилдээ орон даяар хэрэгжүүлж буй  бөгөөд энэ жил  21 аймаг, Замын-Үүд, Зүүнхараа болон Улаанбаатар хотын Багануур дүүргээс шилдэг сурагчдыг хамрууллаа.

 

Тус хөтөлбөрт хүсэлтээ ирүүлсэн сурагчдын материалыг сум дүүрэг, аймаг болон улсын түвшинд томилогдсон ХААН Банкны ажилтнууд, төр захиргаа, боловсролын байгууллага болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн комисс хүлээн авч, шалгаруулалтыг 3 үе шаттайгаар явуулсны үндсэн дээр шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шилдэг 45 сурагчийг тодрууллаа. 

 

Шалгаруулалтыг явуулахдаа тухайн сурагчийн суралцах хугацаандаа гаргасан амжилт, голч дүн, өрхийн амьжиргааны түвшин, нийгмийн идэвх зэргийг  голчлон авч үзлээ.

 

Шинэ хичээлийн жил буюу ирэх намар ХААН Банкны шинэ оюутны тэтгэлэг хүртэх шилдэг 45 сурагчийг танилцуулж байна.   

 

Шалгарсан 45 сурагчийн овог нэр, сургуулийн мэдээлэл (Хүснэгтийг хавсаргав)

 

ХААН Банк нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд ХААН Банк Сангаараа дамжуулан нийт 1350  гаруй оюутанд 745 сая төгрөгийн тэтгэлэг олгосон  байна.

 

Сурах их үйлсийг эрхэм болгож, тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг сурагчиддаа баяр хүргэж, амжилт хүсье.

 

 

Shuud.mn
Сонин хачин