Ник Жонас, Чопра нар болзох болжээ
2018-05-30

Энэтхэг гэлтгүй холливуудад чамгүй амжилттай яваа “Quantico” цувралын од, 2000 оны “Дэлхийн мисс” Приянка Чопра найз залуутай болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр дуучин Ник Жонастай болзох болсон гэнэ. Ник, Чопра нар энэ сарын 28-нд Лос Анжелес хотноо найзуудын хамтаар усан онгоцоор зугаалсан байна.

 

Ник өнөөдөр уг үйл явдлыг гэрчлэх зургуудаа твиттертээ нийтэлсэн бөгөөд энэ үед Чопратай хамт авахуулсан зургуудаа нийтэлж, харилцаагаа илчилжээ.

 

Чопра өнгөрсөн онд “Jimmy Kimmel Live” шоунд оролцох үеэрээ “Ник надад таалагддаг. Гэхдээ бидний харилцаа зөвхөн найзуудынх” гэж ярьж байв.

 

Өдгөө 35 настай Чопра болзоот залуугаасаа 10 насаар эгч юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин