С.Эрдэнэ: Монголбанк арилжааны банкнуудын "улаан хамгаалагч" болчихсон
2018-05-30

 

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хэлэлцэж байгаа гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

-Би зээлийн хүү өндөр байна гэж яриад жил гаран болж байна. Тийм учраас ЖДҮ-ийг дэмжих хууль байа гэж үзэж байна. Бизнесийн зээлийн хүүгийн дээд хязгаар 18 гэдгийг юуг үндэслэн тогтоосон бэ? Үүний бууруулах боломж байгаагүй юу.  Банкны хүү дээр төрийн оролцоо байх ёсгүй гэсэн эсэргүүцэлтэй тулах байх даа.

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

 

-Зах зээлийн зарчмаар зээлийн хүүг бууруулах ёстой гэж сүүлийн үед Монголбанкныхан, зарим бизнес эрхлэгчид ярьж байгаа. 28 жил зах зээлийн зарчмаар явлаа. Энэ хугацаанд зээл,  зээлийн хүү санхүүгийн зарчмаар тогтоогдоод хэвийн хэмжээнд орох боломж байсан уу  гэвэл байсан. Сүүлийн 10 жилд зээлийн нийлүүлэлт 2 их наяд төгрөгөөс  13.6 их наяд төгрөг болж  бараг 6.8 дахин нэмэгдсэн. Монголбанкны тооцоогоор зээлийн жигнэсэн дундаж хүү буурах биш 19.9 хувиас 18 хүү болж нэг хувиар буурсан. Сүүлийн 8 жилд 8 хувиар хүү нэмэгдсэн. Энэ нь зээлийн хүүнд төрөөс зохицуулалт хийх шаардлага байгааг харуулж байна.

 

Ажлын хэсгийн ахлагч, Эдийн засагч Д.Дашзэвэг:

 

-Ойрын гурван жилд инфляци 8 хувьтай байна гэж Монголбанк хэлж байгаа. Инфляци 8  бол хадгаламж 12 хувийн хүүтэй бол зээлийн хүү 18 байх юм. Дэлхийн жишгээр төв банкны бодлогын хүүг харгалздаг. Өнөөдөр Төвбанкны бодлогын хүү 10 байгаа.

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

 

-Монголбанк зээлийн хүүг бууруулах стратеги төлөвлөгөө гаргаад явж байгаа. Эдийн засгийн хувьд манай түвшинд байгаа орнуудтай харьцуулахад  манай улс 5 хувиар өндөр байна. Зээлийн хүүг захиргааны аргаар бууруулах төсөл оруулж ирэхэд УИХ дээр унаж байсан. Зээлийн хүүг бууруулах ард иргэдийн сонирхол байгаа. Хамгийн гол нь хэрхэн бууруулах вэ гэдэг нь чухал.

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

 

-Зээлийн хүүг бууруулах асуудал өнөөдөр гэнэт яригдаад байгаа юм биш. Зээлийн хүүг бууруулах асуудал маш олон жил яригдсан. Харамсалтай нь зээлийн хүү буураагүй, бодит үр дүн гараагүй. Зээлийн хүүг бууруулах асуудал зах зээлийн зарчмаар явна гэдэг тайлбар дээр гацаагаад байгаа юм.

 

Монгол банкны Мөнгөний бодлогын зөвлөлийн захирал Б.Баярдаваа:

 

-Зээлийн хүү бууруулах стратеги дээр Төв банкин дээр ажлын хэсэг байгуулагдсан. Одоо яамдын саналыг авч байгаа. Саналыг нэтгэж дуусгаад,  ирэх зургадугаар сард УИХ руу оруулах чигтэй ажиллаж байна.

 

УИХ-ын гишүүн Б.Элдэв-Очир:

 

-Жижиг зах зээл, жижиг улсад зөвхөн зах зээлийн гэдэг зарчим үйлчилдэггүй юм байна гэдгийг ойлгоод асуудал оруулж ирж байна гэж ойлгож байгаа. Зээлийн өндөр хүү дунд дэлхийд байхгүй хөдөлмөр, дэлхийд байхгүй гайхамшгийг бүтээж байна. 14 банк үндсэндээ мөнгө хүүлэгчид болчихсон. Банкууд арай дэндэж байна. Тиймээс энэ 14 банкны лоббийг хуулиар батлуулж чадах уу.

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Өнөөдөр Монгол банкныхан нийгэмд айдас хүүдэс бий болгосон. Зээлийн хүү бууруулвал банк,санхүүгийн салбар унана гэдэг. Монгол банк арилжааны 14 банкинд барьцаалагдсан. Лоббидсон, улаан хамгаалагч болчихсон. Хяналт тавих, хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна уу, иргэдийн эрх ашгийг хамгаалах үүргээ умартсан. Та нар Монгол төрийн байгууллага.

 

Ийнхүү уг хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны гишүүдийн дийлэнх дэмжээгүй юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Ядахдаа тэр зээлийн шимтгэл гэдэг юмыг байхгүй болгоод өгөөчээ
2018-05-30
Төр засаг барьж байх үедээ Монгол банкыг ингэж хэлдэггүй л байсан даа. Тэр Золжаргал гээш хулгайч хаана явна. Бөгснөөс нь дүүжилж хатааж алмаар пскуу даа. Монголыг ч самрах шиг болсон этгээд
2018-05-30
Djd:
Max orgiliin une undur baina. Huuli gargaad supermarketiin uniig buuruulia
2018-05-30
зочин:
АН-ын үед Монгол банк хулгай хийдэг газар чинь л байсан биз дээ, С.Эрдэнэ ээ, АН-ын маанагууд холхон байвал эдийн засаг наашилж л байна даа,
2018-05-30
ядаж л хүү боддог арга нь л гэхэд хэн ч ойлгохгүй
2018-05-30