Зүүнбаян-Ханги, Эрдэнэт-Арцсуурь чиглэлд төмөр зам барина
2018-05-30

 

Засгийн газар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. УИХ-ын чуулганаар дэмжвэл Зүүнбаян-Ханги чиглэлд 280 км, Эрдэнэт-Арцсуурь чиглэлд 780 км урттай төмөр зам барих юм. Төмөр зам баригдсанаар экспортын түүхий эд, бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

 

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар голлон төмрийн хүдэр тээвэрлэх боловч коксжих нүүрс, зэсийн баяжмал, барилгын материал, металл хийц зэргийг давхар тээвэрлэх боломжтой.

 

Эрдэнэт-Арцсуурь чиглэлийн төмөр зам нь Бүгд Найрамдах Тува Улсын Кызыл хотоор дамжих Кызыл-Курагино чиглэлийн төмөр замтай холбогдоно. Ингэснээр Ази-Европыг холбосон транзит тээврийн шинэ коридор бий болж, хоёр хөршийн төмөр замын тээврийн сүлжээг ашиглан гуравдагч зах зээл, далайн боомтод хүрэх гарцтай болох юм.

Shuud.mn
Сонин хачин
Мэгд
2022-11-28
замын үүдээр давхар чингэлэг түлхүү тээвэрлэнэ
2019-10-30
hyaydiin tal hangi zuunbaynd huviin achaagaa teegeed ereeniig achaagui
2018-06-01
BAIGALD HORGUI BOL AALZNII TOR SHIG TZ TAVIHAD BURUUDAHGUI
2018-06-01