Хүний наймааг таслан зогсоох асуудлаар санал солилцлоо
2018-05-30

 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Шведийн Вант Улсын Хүний наймаатай тэмцэх асуудал хариуцсан Элчин сайд Пер-Андерс Сүнессоныг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар Монгол Улс дахь хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хүний наймааг таслан зогсоох чиглэлээрх хууль, эрх зүйн зохицуулалт, урьдчилан сэргийлэх орчин нөхцөл, хохирогч хамгаалал, олон улсын гэрээ, дотоодын хууль тогтоомжийн хэрэгжилт, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон Комиссын гишүүний зүгээс хийж хэрэгжүүлсэн ажлын туршлага, шийдвэрлэсэн байдал, Шведийн Вант Улс дахь хүний наймааны эсрэг авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа зэрэг мэдээллийг харилцан солилцлоо. Мөн боломж бүрдсэн тохиолдолд газар дээр нь очиж туршлага судлах боломжийг судлахаар тохиролцов.

Shuud.mn
Сонин хачин
hunii erhiin komiss gesen ene gazriig tatan buulgah heregtei
2018-05-31
ZOCHIN:
ER N BOL ULSTORJSON HUNII ERHIIN BAIGUULLAGA BAISNAAS BAIGAAGUI N DEERDEE.TER JIL 7 SARIIN 1 ND TENEGTEE BIZDEE ENE AVGAI.
2018-05-30
hahah:
iim avgai nar amjikhgui
2018-05-30