Төрийн алба сахилга, ёс зүйтэй болж байж бүтээмж нь дээшилнэ
2018-05-31

 

“Төрийн байгууллагын бүтээмж-чадавхийг бэхжүүлэх асуудал”  чуулган боллоо. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар оролцож үг хэллээ.

 

Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг бол засаглалын шинэчлэлийг хэрэгжүүлэх. Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталсан. Гурван тулгуурын нэг тулгуур нь засаглалийн шинэчлэл юм гэдгийг тэрбээр онцоллоо.

 

Засаглал хариуцлагагүй, бүтээмжгүй, шударга бус, тогтворгүй байгаа нь хөгжилд саад болж байна. Төрд итгэх итгэл буурсан нь ч үүний илрэл. Бүтээмжийг хэмжих гол хэмжүүр нь ард иргэдийн төрд итгэх итгэл юм. Төрийн албан хаагч бол төрд итгэх ард түмний итгэлийг тээж яваа үйлчлэгчид. Иргэдийн амьжиргааны чанарыг сайжруулж, төрийг төр шиг байлгахын төлөө төрийн албан хаагч бүр ёс зүйтэй, шударга, хариуцлагатай ажиллах учиртай. Энэ тогтолцоог бүрдүүлэх нь төрийн албаны шинэчлэлийн гол зорилго гэлээ.

 

 

Засгийн газар төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болсон. Төр сахилгатай, хариуцлагатай, шударга, ёс зүйтэй, тогтвортой, мэргэшсэн чадварлаг болж байж бүтээмж дээшилнэ, иргэдийн амьдрал сайжирна гэдгийг тэмдэглэлээ.

 

Төрийн албаны бүтээмж-чадавхийг бэхжүүлэх нөгөө чиглэл нь цахим шилжилт. Засгийн газар цахим шилжилт хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөр цахим оролцоо, цахим мэдээлэл, цахим шийдвэр гэсэн гурван хэсэгтэй. Мөн “Хур систем” төслийн хүрээнд төрийн 32 үйлчилгээг иргэд гар утаснаасаа авах боломжийг бүрдүүлж эхэлсэн. Төрийн үйлчилгээг шуурхай, ил тод нээлтэй, хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэх нь цахим шилжилтийн зорилго гэлээ.

 

"Төрийн байгууллагын бүтээмж чадавхийг бэхжүүлэх асуудал" чуулга уулзалтад 21 аймгийн Засаг даргын Тамгын газар болон Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга, төрийн захиргааны байгууллагын удирдлагууд оролцсон юм. Төрийн албаны цаг ашиглалт, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд чуулганд оролцогчдыг манлайлж ажиллахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
es zyi, sahilga hariystlagaa geed l homsogoo zangidaj inder deerees yarisan chyhal amitad. Yag shalhah ym bol ooroo hamgin bylhaitai ni l baidag baihgyi uy daa,
2018-06-03
uurt ni baihgui umnii tuhai amaa chiltel hden sar yarij bnshdee ed nar
2018-05-31
60 тэрбум, гакрын наймаа, авилга, хуйвалдагч, хор найруулагч М.Энхболд ёс зүйтэй хүний, эсвэл бүгд тийм сохор, аймхай, барьцаалагдсан уу?
2018-05-31
НЭГ Л ЁС ЗҮЙ ЯРЬСАН ДАЛДАГНУУРУУД БАЙХ ЮМ ДАА. ТА НАР ӨӨРСДӨӨ ЁС ЗҮЙТЭЙ ЮУ, ЛУЙВАРЧИН, УРВАГЧ, ХОРЧИН, АВИЛГАЧИД БАЙЖ ҮХСЭН АЦНЫ ЧИНЬ ЁС ЗҮЙ ВЭ. НАМААРАА АВИЛГАЧИД
2018-05-31