Дугаарын хязгаарлалт маргааш үйлчлэхгүй
2018-05-31
Гэрэл зургийг MPA.mn

 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр маргааш /2018.06.01/ тохионо. Энэ өдөр бүх нийтээр амрах тул автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрөөр буюу зургаадугаар сарын 1-нд бүх нийтээр амрах өдөр хэмээн заасан байдаг.  

 

Мөн маргааш Д.Сүхбаатарын талбайн баруун болон зүүн хэсгийн авто замын хөдөлгөөнийг тухайн өдрийн 09.00-17.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлана.

 

Иймд жолоочид бяцхан зорчигчдынхоо төлөө хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин