Б.Чойжилсүрэн: Намайг улс төрд байгаа болохоор их баалдаг
2018-06-01

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Төсвийн байнгын хорооны даргын хувьд хүүхдийн мөнгөний асуудалд та ямар байр суурьтай байна вэ? ОУВС-гаас шаардлага өндөр тавьдаг уу?

-2016 оны сонгуулийн дараа эдийн засаг хүнд байсан. ОУВС-тай гардан хэлэлцээр явуулсан хүн нь би. Ингээд 2017 оны гурван сарын 21-нд Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг төлөх хугацаа тулсан байсан. Улсад энэ мөнгийг төлөх мөнгө байгаагүй. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад ОУВС бидэнд дэмжлэг үзүүлэхээр гуйгаад байгаагүй юм. ОУВС-д бид хүсэлт тавихад “Танай улс дампуурлын ирмэгт, нөхцөл байдал хүнд байсан” гээд хойшлуулсан. Ингээд бид дахин ярилцаад нийт 35 арга хэмжээ авах шаардлага тавихад 15-ыг нь хэрэгжүүлсэн. Хүлээж авсан 15 шаардлагын дотор хүүхдийн мөнгийг 60 хувьд өгөхөөр тогтсон. Эдийн засаг сайжрахаар 80 хувьд, цаашдаа 100 хувьд олгоно гэж тохирсон. Эдийн засгийн уналтыг зогсоож, дампуурлаас зугтан ийм шийдвэр гаргаад явсан.

-Төсөвт тодотгол хийх шаардлагатай юу?

-Төсвийн тухай хуулиар тодотгол хийх шаардлага байхгүй. Гэхдээ 2018 оны төсөв 2017 оны 11 дүгээр сард батлагдсан. Түүнээс хойш төсвийн зарлага нэмэгдвэл, эсвэл орлогыг бууруулах шийдвэр гарвал төсвийн жилийн дотор тодотгол хийсэн гэсэн заалт Төсвийн тухай хуульд бий. Энэ заалтыг зөрчиж Засгийн газар 5-6 төрлийн хууль батлуулсан Эрчим хүчний системийн НӨАТ, Гаалийн татвараас чөлөөлөх гэх мэт. Ойролцоогоор төсвийн тэнцэл 100 орчим тэрбум төгрөгөөр буурсан байгаа. Энэ асуудлыг шийдэхийн тулд тодотгол хийх шаардлагатай.  

-Хоёр агентлаг байгуулах шаардлага байна уу?

-Хоёр агентлаг байгуулж байгаа асуудалд Засгийн газар тайлбар хийх байх. 

-УИХ дахь МАН-ын бүлэг дээр улс төрийн шийдэлд хүрээд, Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг эхлүүлэхээр яригдаж байна. Олон жил яригдсан Тавантолгойг энэ удаад хөдөлгөж чадах болов уу?

-Бүтэж ч болно, бүтэхгүй байх магадлал бас бий. 

-Таныг Сангийн сайд байхдаа өөрийн эзэмшлийн компанидаа 36 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт хийсэн яриа гарсан. Энэ талаар...?

-36 тэрбум гэдэг ташаа гүтгэлэг. “Хурд” групп миний 100 хувийн эзэмшлийн компани. “Хурд групп” ХХК нь барилгын өртгийг бүрдүүлэх явцдаа барилгын материал худалдан авахдаа илүү төлсөн. Борлуулах борлуултаас нь илүү гарчихсан учраас ийм зүйл үүссэн. Татварын буцаан авах журмын дагуу л явагдсан ажил. Монгол улсад мөрдөгдөж буй НӨАТ-н тухай хуулийн хүрээнд жил бүрийн борлуулалт, худалдан авалтын зөрүүгээс үүссэн НӨАТ-ын тайлангаа тайлагнаж, НӨАТ-ын буцаан авалтыг хуулийн 15-р зүйлийн дагуу холбогдох харьяа татварын байгууллагад хүсэлт гаргаж илүү төлөлтөө хяналт шалгалтаар баталгаажуулсны үндсэн дээр буцаан олголт авсан. Энэхүү үйлдэл нь хууль зөрчсөн явдал биш бөгөөд хуулийн хүрээнд хийгдсэн татварын буцаан олголт.

- Тосон бумбын нурууны ойролцоо таны 50 хувийг нь эзэмшдэг компани уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Та улс төрч, нэр хүндтэй бизнесмэн хүнийхээ хувьд энэ ордоос татгалзчихаж болдоггүй юм уу?

-Тосон бумбын нуруунаас 50 км-ийн зайтай талбайг миний 50 хувийг эзэмшдэг компани эзэмшдэг. Миний 50 хувийг нь tзэмшдэг компанитай яг зэрэгцээ талбайдад нийт таван компани үйл ажиллагаа явуулдаг. Үүнтэй холбоотой намайг улс төрд байгаа болохоор  баалаад байгаа юм. Тухайн компани хууль зөрчихсөн зүйл байхгүй. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Чи баалуулах юм хийгээд л байнадаа. Зөв шудрага хулгай хийхгүй байвал чамайг хэн баалах вэ дээ
2020-07-01
Зочин:
тэгээд зайлаач хэн баалуулаад байж бай гэсэн юм шуналын тулам
2018-12-18
Иргэн:
Төрд байх ёсгүй шуналтай, ашиг сонирхлын дэндүү их зөрчилтэй, хөгийн нөхөр байгаа юм. Барьсан барилгууд нь дандаа хэл ам дагуулж байдаг. Ёстой нэг гай таригч.
2018-11-30
Zochin:
Saixan setgeltei,nutagiinxaa ard olond baga ch gesen mongo taraaj amidarald ni tus nemer bolson shudarga zaluu shyy,erenxiilegch erenxii said xiilgevel uls oroniig ood ni tataj chadah shudarga xyn shyy,amjilt
2018-11-29
irgen:
ene hyn bytehgui shiidver ih l hiigeed baigaa shdee, gaitai um ter huviin ajlaa hiigeed yavahgui tord orj oorsdiinhoo ajliig hiideg ulsuud
2018-06-03
иргэн:
Энэ хүн улс төрд орсноор компаниа дажгүй сайн томруулж чадсан байх.Одоо болнодоо ямарч юм хэм хэмжээтэй.Улс эх орон ард түмний төлөө дугараач Эрдэнэтийн 49-хувийг хэдхэн хүн луйвраар авчихаад бидны өмч бараг бид нар байгуулсан гээд байх юм.Оюутолгойн гэрээ гэх мэт улс орны энэ их баялаг энэ талаар дугараачээ.Ц.Нямдорж л ганцаараа тэмцээд байх юм.Энэ хүнийг харлуулах компанит ажил яваад байх шиг.Ер нь энэ улс төрийн тогтолцооны талаар яриач.Зуух тойрсон яриагаа болиоч би сайн хүн дутагдал байхгүй гээд байх юм одоо тулга тойрсон яриагаа болиод ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө ганц дугараач.
2018-06-03
tolgoi ni gaval gsen. Bagshiin hairtai shavi bsan genelee. Toondoo argagui gaval gsen.
2018-06-03
ggh:
мөнгө тарааж УИХ орчоод сайндаа гараад ирсийн юм шиг дуугуйл байлдаа
2018-06-03
erden:
baaluulan baij uls tord yugaa hiigeed baigaan .....uls tord baij gemeen chi ami zuuj baigaa yum bainaldaa ....archaaraagaa aldsan balainuud .....zailaasai..
2018-06-02
KH apt-iin hyyhdiin togloomiin talbaig zasaj og l doo ... arai demdyy hudlaa yarij baihiin ...
2018-06-02
зочин:
хулгайч царайлчаад улс төрөөс гарчаач, ингэж муу хэлүүлж байхаар
2018-06-02
Зочин:
Энэ нэг хулгайч царайлсан юм барилга бариад маш их монго олж байж Тосон бумбатын орд ямар хэрэгтэй юм бол ийм их шуналтай байж яанадаа

Энэ хун бур цагаандаа гарсан хун байна ямарч мэдлэг чадваргуй байж сан сайд хийгээд тэр багахан хугацаан улсаас тербумаар нь буцааж аваад хуухэд хуурч байгаа юм шиг юм ярих юм Барилгын компаниудад 8 хувийн зээл олгож байгаагаас болж байгаа юм Энэ нь ард тумэнд ямарч ашиггуй насаараа ор зээлтэй явахад хургэж барилгын компаниуд зах зээлийн зарчмаар унээ буулгах сонирхолгуй болгож байгааг хун бур одоо мэдэж байгаа шуу?

чадахгүй мэдэхгүй байж сангийн сайд болдог нь ийм л зорилготой байжээ
2018-06-02
зочин:
НӨАТ-ын тайлангаар тооцсон зөрүүг авчээ гэж ойлголоо.бараг өгдөггүй юм бна лээ.
2018-06-02
Дондог:
yag zov
2018-06-02
dsn:
shunal gej hetsuu yum bdag, iim humuus uls turd orood irheer hugjil hymral bolhoos uur yah yum be?
2018-06-02
Иргэн:
Бизнес хийдэг хүиүүс улс төрд орохоо больчихооч дээ
2018-06-01
ZOCHIN:
TER TOSON BUMBIIN KOMPANIUDIIG BUGDIINH N LETCENZIIG TCUTCLAAD ,TER NAS BARSAN ZALUUGIIN NERIIG MONHJUULEED DARHAN TCAAZAT GAZAR BOLGOH N ZOVSHUU.HOICH UEDEE ULDEECHIH . SHUNALUUD AA ,AVILGACHID AA.....
2018-06-01