Улаанбаатарт 22 хэм дулаан байна
2018-06-03

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүсч , говь талын нутгаар салхи шуургатай байна.

 

2018 оны 06 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл:   Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод Монголын тал нутгаар 13-18 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 24-29хэм,  бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 20-22 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин