Ховд аймгийн ихэнх суманд гандуу, ургамлын гарц муу байна
2018-06-03

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Ховд аймагт ажиллах үеэрээ зуншлагын нөхцөл байдалтай танилцлаа.

 

 Энэ үеэр  аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газрын дарга А.Энхзаяа “Аймгийн нийт нутаг дэвсгэрийн 80 хувь нь хуурайшилттай, 16 сумын 12  нь дунд зэрэг, дөрвөн сум нь ургамлын гарц муу. Хуурайшилт нэмэгдсэнтэй холбогдуулан үүлэнд зориудаар нөлөөлөх, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн тавдугаар сард дөрвөн удаа үүлэнд зориудаар нөлөөлснөөс хоёр нь үр дүнгээ өгсөн. 

Түүнчлэн  энэ зургадугаар сард ихэнх нутгаар уур амьсгалын дундажийн орчим, харин ирэх  долоо, найм, есдүгээр саруудад ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1,5 градусаар дулаан, энэ хугацаанд хур бороо багатай, шороон шуурга ихтэй байх төлөв гарсан” хэмээн танилцууллаа.

 

Тиймээс шадар сайд Ө.Энхтүвшин, цаашид байгаль, цаг агаарын хүндрэл, бэрхшээлийг урьдчилан тооцож, хадлан тэжээлиийн нөөц бэлтгэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин