Татвараа төлөөгүй жолоочийг торгоно
2018-06-03

 

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, хураамжийг төлөх хугацаа тавдугаар сарын 31-ээр дуусгавар боллоо.

 

Зөрчлийн тухай хуулийн 11.19.14-т "Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварын төлүүлж, зохих татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг. Тиймээс нийслэлийн татварын газраас  татвар, төлбөрөө төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах арга хэмжээ авахаар болжээ. Үүнтэй холбогдуулан дүүргүүдийн Татварын хэлтсүүд уртасгасан цагаар ажиллах аж.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Honjvor nohon olgolt ntrre avyaa. Buten sar boljin honjvor n orj irku bn. Tegsne tatvar avah bolhooroo uhchih ged torgono morgono ch gh shig
2018-06-04
Avah bolohoor urtasgasan tsagaar ajillaad ogoh bolohoor tsagaasaa omno haagaad l
2018-06-04
Татварын Тайлагах хугацаа болоогуй байхад иргэдээ ингэж дарамталж байдаг нь хууль бус байна
2018-06-03