Авто замын 7 тэрбумын асуудлаар мэдээлэл хийнэ
2018-06-04

 

Нийслэлийн иргэний танхимд

 

09.30 цагт “Хамтарсан багийн ололт, амжилт, тулгамдаж буй асуудлууд” хэлэлцүүлэг болно. Энэ үеэр Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчтой ажиллах, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх арга зүй, Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, үйлчилгээ үзүүлэхэд эрүүл мэндийн салбарын ажилтны оруулж буй сайн туршлагууд зэрэг олон сэдвээр салбар бүрийн төлөөллүүд илтгэл танилцуулна. Утас: 86094455, 88209963

 

ЦССҮТ-д

 

10.00 цагт "Сар бүрийн 03:Цусаа бэлэглэх өдөр" арга хэмжээ болно.



“Пума” зочид буудалд

 

11.30 цагт Сэтгүүлчид “Авто замын 7 тэрбумын асуудал” сэдвээр мэдээлэл хийнэ.



“Үндэсний мэдээллийн төв”-д



11.00 цагт “Улс төрч” хэвлэл мэдээллийн байгууллагаас “УБТЗ” нийгэмлэгтэй холбоотой асуудлуудыг АТГ-аар шалгуулах талаар мэдээлэл хийнэ.



11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монгол Улс, Европын холбоо хамтран “Хүүхэд, өсвөр үеийн эсрэг хүчирхийлэл нийгмийн шалтгаант нөхцөл, хамгааллын асуудал” бага хурал зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

Shuud.mn
Сонин хачин