Д.Хаянхярваа: Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд дахин магадлах зүйл бий
2018-06-04

 

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар Төрийн өмчийг 2020 он хүртэл хувьчлах тухай тогтоол, Банкийг дахин санхүүжүүлэх тухай  асуудлыг хэлэлцжээ. УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газраас оруулж ирсэн Төрийн өмчийг 2020 он хүртэл хувьчлах тухай Засгийн газрын тогтоолыг хэлэлцэхийг дэмжсэн байна. Ингэхдээ объект бүр дээр өөрсдийн онцлогт тохирсон хувилбарыг гаргаж, нээлттэй хувьчлах хэрэгтэй гэсэн чиглэлийг бүлгийн гишүүд өгчээ. Банкийг дахин санхүүжүүлэх тухай асуудлыг үдээс хойш дахин хэлэлцэхээр болсон байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа дээрх  мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Зээлийн хүүг бууруулах асуудлаар ямар арга хэмжээ авах вэ?

 

-Зээлийн хүүг бууруулах гэдэг нь шоу маягаар явах зүйл биш. Зээлийн хүүг бууруулна гэж нэг хэсэг нь хууль санаачилж байхад нөгөө хэсэг нь эсрэг байр суурьтай байна гэж талцуулж болохгүй. Банкны систем гэдэг бол эдийн засгийн цусны эргэлт гэж яригддаг. Тийм учраас нухацтай, тооцоо үндэслэл,судалгаатай, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож байж хандах хэрэгтэй. Хөнгөн хуумгай шийдвэр гаргавал эдийн засгаа бүхэлд нь баллана. Эдийн засгийн зохицуулалтыг зөв барих хэрэгтэй. Зээлийн хүү бууруулах үндсэн нөхцөл нь эдийн засаг тогтвортой байх ёстой. 

 

-Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг УИХ хэлэлцэж байгаа.  Энэ хуульд "газрыг гадаадын иргэн эзэмшүүлнэ" гэсэн заалт байсан уу?

 

-Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль хэлэлцэгдэж байгаа. Энэ хуульд дахиж магадлах зүйл бий. Ажлын хэсгийг өргөтгөн хэлэлцэж байгаа.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин