Хорих 429 дүгээр ангийнхан цусаа бэлэглэлээ
2018-06-04

 

Сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгосон билээ. ЦССҮТ тус өдрийн арга хэмжээг өнөөдөр зохион байгуулав.

 

Энэ өдөр иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтан, албан хаагчид цусаа бэлэглэдэг. Өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 429 дүгээр ангийн 40 гаруй албан хаагч цусаа бэлэглэж, хүний амь аврах үйлсэд нэгдлээ.

 

Үйл ажиллагааны үеэр  донор алт, мөнгө, хүрэл, бахархал 10, бахархал 20, бахархал 30 гэсэн шагналуудыг тогтмол цусаа өгдөг доноруудад  гардууллаа.

 

 

Г.Ногоондарь

 

 

Shuud.mn
Сонин хачин