Бээжин хотын эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
2018-06-04

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бээжин хотын эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Жөү Жин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд үг хэллээ. Тэрээр “Юуны өмнө Улаанбаатар хотод айлчилж байгаа та бүхэнд баярлалаа. Бээжин хот, Улаанбаатар хот ах дүүгийн найрамдалт харилцаатай хотууд. Цаашдаа хоёр хотын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ. Бээжин хотын эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл нийслэл хотод  айлчилж байгаад их баяртай байна. Миний бие нийгмийн асуудалд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр дэмжин ажилладаг. Манай улсад эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, ажил хөдөлмөр эрхлэлт харьцангуй сайн байдаг. Тухайлбал шүүх, багш, эмч зэрэг салбарт эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт илүүтэй өндөр байдаг. Шийдвэр гаргах түвшинд ч мөн эмэгтэйчүүдийн оролцоо чухал юм. Ялангуяа эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд олон талыг харж уян хатан зөв шийдвэр гаргадаг гэж би үздэг учраас эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог үргэлж хангах тал дээр анхаарна. Та бүхэн Улаанбаатар хотод айлчлах үеэрээ эмэгтэйчүүдтэй холбоотой олон санал шийдэл сонсоосой хэмээн хүсч байна” гэлээ.

 

Бээжин хотын эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Жөү Жин “Их ажлынхаа хажуугаар бидэнд цаг зав гарган биднийг хүлээн авсан танд маш их талархаж байна. Эмэгтэйчүүдийн байгууллагатай бид хамтран ажиллаж эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө хамтран ажиллана. Манай холбооноос олон эрдэм мэдлэгтэй эмэгтэйчүүд төрөн гарч шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа. Эмэгтэйчүүдийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж эрүүл мэнд, боловсрол зэрэг олон тал дээр хамтран ажиллахыг хүсч байна. Бээжин хот 16 дүүрэгтэй, Улаанбаатар хот 9 дүүрэгтэй бол эдгээр дүүргийн төлөөллүүд хамтран туршлага солилцох ажлыг зохион байгуулбал маш талархалтай хандах болно” гэж ярилаа. Бээжин хотын эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгчтэй хамт Бээжин хотын Да Шин дүүргийн эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, Ча Нин дүүргийн эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч нар хүрэлцэн ирсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
sogtuu Bayrsaikhan avgai shudee suugaastai baliar chavka
2018-09-30
Zochin:
Hotiin dargatai emegteichuudiin darga uulzaj yadag bainaa..ulaanvaatar hotiin emegteichuudiin dargaa uulzuulahgui dee..denduu dooshoo orchih umaa
2018-06-07
erliij:
hujaa avgai naraar yaah gej bga
2018-06-04