Цонхоор үсэрч, нас барсан эмэгтэйн хэргийг шалгаж байна

Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд амаржсан эх эмнэлгийн цонхоор үсэрч, нас баржээ.
Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Иймд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг хэллээ. Мөн Эрүүл мэндийн яамнаас “Хуулийн байгууллага шалгаж байгаа. Түүнээс өмнө мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар нас барсан эмэгтэйн биеийн байдал тогтвортой, нярайн биеийн байдал сайн байсан төдийгүй ар гэрийн зүгээс дарамт шахалт байгаагүй гэдгийг хэлжээ.
Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ