Улаанбаатарт 14 хэм дулаан байна
2018-06-06

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 

Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо орж сэрүүснэ.

 

2018 оны 06 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын болон Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин