Доллар “шүтэх” сэтгэлзүйг өөрчлөх шаардлагатай
2018-06-06

Монголбанкнаас Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Валютын зохицуулалтын тухай хууль 1994 оны тавдугаар сард батлагдсан. Уг хууль дөрвөн бүлэг, 19 зүйл, заалттай. Энэхүү хуульд өнгөрсөн 24 жилийн хугацаанд 19 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Хуулийг өөрчлөх ажил олон жил үргэлжилжээ.

 

Хууль зүйн яамнаас 2009 онд энэ хуульд шинжилгээ хийж

 

  • Давхардал 3

 

  • Зөрчил 18

 

  • Хийдэл 30 гарч байгаа тул шинэчлэх шаардлагатай гэж дүгнэсэн байна.

 

Мөн эдийн засаг, санхүүгийн орчин, цар хүрээ,  үйл явц өөрчлөгдөн тэлсэн  тул хуулийн зарим зүйл, заалт хэрэгжих боломжгүй болсон. Иймд хуулийг өөрчлөх шаардлагатай гэж үзжээ. Мөн төгрөгт итгэх итгэлийг нэмэгдүүлэх, ам.долларыг “шүтэх” хэрэгцээ, сэтгэл зүйг багасгах зорилгоор хуулийг өөрчлөх шаардлага байгаа гэдгийг Монголбанкны мэргэжилтнүүд хэлж байна.  

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Банк бус санхүүгийн байгууллагууд дотоодын валютын зах зээл дээр оролцоо, нөлөө өндөр байна. Үүнийг нэгдсэн зохицуулалтал оруулах, бэлэн валютын захыг илүү нээлттэй, ил тод болгох тухай санал, шүүмжлэл байнга гардаг. Иймд валютын зохицуулалтын тухай хуулиар валютын дотоодын захын зохицуулалтыг илүү тодорхой, ил тод болгох, захын дэд бүтцийг улам хөгжүүлж олон улсын стандартад хүргэх зорилттой байгаа аж. Энэ хуульд орж байгаа гол өөрчлөлт нь валютын арилжааг биржийн болон биржийн бус зарчмаар явуулна. Ингэхдээ биржийн зохицуулалтыг Монголбанкнаас олгох юм байна.  Хуулийн гол зорилт нь Монгол Улсын валютын захын тогтолцоог ил тод болгож хөгжүүлж олон стандартад хүргэх зорилттой байгаа аж.   

 

Валютын зохицуулалтын хуулиар ханшын хэлбэлзэл буурна  гэж үзэж буй юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
ӨӨРСДӨӨ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГУЙ , ГАДНЫ БРЕНД ШҮТЭЖ ДОЛЛАРЫГ ХӨӨРӨГДӨЖ БАЙГАА ҮХЭР МОНГОЛЧУУД БИД ЭНЭ ДЭЛХИЙН ГУТАМШИГ
2018-06-06