ЭЕШ-д 800 оноо авбал 300 мянган төгрөгөөр урамшуулна 
2018-06-06

 

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багшийг урамшуулахаар болсон тухай өмнө нь мэдээлсэн. 

 

Тэгвэл энэхүү буухиаг Төв аймаг үргэлжлүүлж ЭЕШ-д 800 оноо авбал 300 мянган төгрөгийн шагнал, урамшуулал олгохоор болжээ. Мөн үүнээс гадна  Улсын төрөлжсөн олимпиадын гурван даваанаас алтан медаль хүртсэн сурагчийг 500 мянган төгрөгөөр, мөнгөн медаль хүртвэл 400 мянган төгрөгөөр, хүрэл медаль хүртсэн сурагчийг 300 мянган төгрөгөөр тус тус шагнан, урамшуулж байх шийдвэрийг гаргасан байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
Po:
Zow sar jileer medrel muutai boltol beldej bgaa huuhed.d bolomjtoi bol say sayr n shagnaj uramshuulah heregtei
2018-06-07
Багш:
ЭЕШ өгөх нь ЕБС төгсөж байгаа хүүхдүүдийн хувьд зайлшгүй хийх үйлдэл. Тэгээд чадлаараа ч бай, азаар ч бай 800 оноо авсан хүүхдийг шагнана гэдэг утгагүй зүйл, ийм балай юм аа болиоч ээ.
2018-06-07