Наадмын концерт “Монгол орон мөнхөд бат оршиг” сэдэвтэй байна
2018-06-07

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр боллоо.

 

 

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулгын талаар Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, ерөнхий продюссер Г.Цоггэрэл нар танилцуулж, зохион байгуулах хорооны гишүүд, салбар хорооны дарга нар асуулт асууж, санал хэллээ.

 

Төрийн хүндэтгэлийн концертыг “Монгол орон мөнхөд бат оршиг” сэдвийн дор, төрийн шагнал хүртсэн бүтээлүүдээс толилуулахаар бэлтгэж буйгаа найруулагч хэллээ.

 

Засгийн газрын хуралдаанаар баяр наадмын төсвийг баталсан. Баталсан төсвийн хүрээнд засвар, тохижилтын ажлуудыг энэ оны долоодугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгасан байхыг тус хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин салбар хорооны дарга нарт үүрэг болголоо. Мөн наадмын нэгдсэн хөтөлбөрийг энэ сарын 20-ны дотор бэлэн болгох, унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих стандартыг аймаг, сумдад сурталчлах, мөрдүүлж ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
chi bitgii dongod. Husvel ter tom haragddag jungo, anus, orusdaa ochij amidar. Bid tsoohuuleech huchirheg baij odoogiin ene ulsiig tsogtsloon baiguulsan. Muu buruu nomton
2018-06-07
Наранбаатар овшоо:
Ундэсхэрэг хогийн узэл шингэсэн хогын юм хийгээд Худлаа цээжээ дэлдээд хэрэггуй. Энэ узэл монголчуудыг улам жижиг харагдуулж гуйлгачин аргаа барсан харагдуулдаг болсон . Орчин уеийн тавилтай ядсн биш юм хийлдэээ...
2018-06-07
irgen:
chi bitgii dongod. Husvel ter tom haragddag jungo, anus, orusdaa ochij amidar. Bid tsoohuuleech huchirheg baij odoogiin ene ulsiig tsogtsloon baiguulsan. Muu buruu nomton
Тэнэгуудээ:
Дандаа муухай ундэсхэрэг узэл шингэсэн Худлаа лоозонтой монго идэх дон шугэлсэн новшын бмаа болдооо...гуйлгачин царайлаад хогын юм хийдэг. Орчин уетэйгээ хол нийлуулуулж Ундэсхэрэг хогийн узлээ больдоо , Энэ узэл чинь улс орны хогжлын Тушаа саад болж Гуйлгачин амьдарч байнга гадны орноос монго Гуйлга гуйдаг болголооо,, Ойлгосон ууу
2018-06-07