ШУУД:Хоёр орны эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргана гэдэгт итгэлтэй байна
2018-06-07

 

“Монгол-Оросын санаачлага-2018” эдийн засгийн чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ. Чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

-Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр томилогдоод анхны айлчлалаа ОХУ-д хийж, Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай "“Монгол-Оросын санаачлага"уулзалт зохион байгуулах талаар ярилцаж байлаа. Монгол Улс ОХУ-тай уламжлалт найрсаг харьцаагаа улам бэхжүүлж, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх чиглэлд илүү ажиллах хэрэгтэй. Экспорт, импортын  ажиллагааг тэнцвэртэй байлгаж, хоёр талын хамтын ажиллагаагаа сайжруулах хэрэгтэй.

 

Бид Улаанбаатар төмөр замтай дүйцэхүйц 1-2  үйлдвэр байгуулах хэрэгтэй юм. Ингэхдээ Алтанбулагийн чөлөөт бүсийг р тулгуурлах хөгжүүлэх нь зүйтэй. Хоёр хөрш болон ЕвроАзийн тээврийн боломжоо ашиглаж, эдийн засгийн коридор байгуулах нь зүйтэй. Хөршүүд маань 2020 он гэхэд Орос, Хятадын худалдаагаа 200 тэрбум ам.долларт хүргэхээр хэлэлцэж байгаа. Энэ коридорыг Монголын нутгаар дөт замаар явуулахыг бид хүсч байна. Монгол Улс үүнийг дэмжихэд бэлэн байна.

 

Хэдхэн хоногийн дараа болох Шанхайн хамтын ажиллагааны уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ, БНХУ-ын төрийн тэргүүн нарын 4 дэх уулзалт болох гэж байна. Манай улс чөлөөт худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүртэл тодорхой хугацаа шаардагдана. Тиймээс эрхзүйн үндсийг бүрдүүлэхээр одооноос  ажиллах хэрэгтэй. Монгол Улс эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаад явж байна. Эдийн засгийн өсөлтийг хадгалах, тогтворжуулах нь бидний зорилт.

 

Бизнес эрхлэгчид бол манай хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байдаг. Хоёр орны эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргана гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн Монгол Улсад тавтай морилоорой хэмээлээ. 

 

 

Дараагаар нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины мэндчилгээг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх И.Евгенивич уншиж танилцууллаа.  Уг мэндчилгээнд “Орос улс  Монгол Улстай эртний найрсаг харилцаагаа дээд зэргээр үнэлж байна.  Бид бүх чиглэлээр хамтын ажиллагаа, төслүүд хэрэгжүүлэх бодолтой байна. Монгол Оросын санаачлагын хүрээнд явуулж байгаа арга хэмжээнүүд хоёр улсын ажил хэрэгч хүмүүсийн хамтын ажиллагаа маш том түлхэц болно гэж бодож байна. Орос Монголын хамтын ажиллагааны шинэ гэрээ хэлэлцээр, шинжлэх ухааны ололтыг зохицуулахад том нэмэр болно” гэжээ.

 

Чуулга уулзалт үргэлжилж байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ам ажил 2 нь алд дэлэм зөрдөгөө гэж хэлээд л байсан биз дээ. Хятадууд ороод ирнэ гэж байнга ярьж айлгадаг хирнээ өөрөө дандаа хятдуудыг оруулж ирж ажлаа хийлгэдэг. Одоо бүр хятдын хараат болгохоор шийдлээ.
2018-06-07
ддгө:
энэ их улайрч байна уу даа
2018-06-07