ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авлаа

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим хүчингүй болсон заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж байнгын хороо үзжээ. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.
Дараагаар нь Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ