Ажилласан масло дахин нэрэх үйлдвэрлэл эрхэлж байжээ
2018-06-07

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид ажигласан масло дахин нэрж, масло үйлдвэрлэж худалдаалж байсан зөрчлийг илрүүлжээ.

 

Тодруулбал "Дорнын Эх" ХХК нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлгүй ажилласан масло нэрэн дахин тос масло гаргах үйлдвэрлэл эрхэлж байсныг төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар тогтоожээ. Иймд үйл ажиллагааг нь таслан зогсоож 3000 нэгж буюу 3 сая төгрөгний торгууль ногдуулсан байна. 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
" АЖИГЛАСАН " масло гэж байхгүй ээ , ажиллаж байсан масло байх , автомашины мотороос гарсан хар тосыг нэрэх технологиор бага зэрэг цэвэршүүлж өнгийг шаргалтуулж болдог . гэхдээ ийм тос автомашины моторын насжилт ажиллагаанд маш муу шүү дээ . ийм тохиолдолд торгоол болоо юу , мэдэхгүй хохирсон иргэд яах болж бна аа
2018-06-07