Д.Сүхбат: Нэг га ногоон талбайг 200 сая төгрөгөөр арчилдаг
2018-06-07

Улаанбаатар хотын ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна. Энэ зун нийслэлд хийгдэж буй ногоон байгууламжийн ажлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны  Ногоон байгууламжийн  бодлогын  асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбатаас тодрууллаа.

 

-Ногоон байгууламж ажил хэдэн хувьтай явагдаж байна. Энэ жил шинээр хичнээн мод тарьсан вэ?

 

-Улаанбаатар хот 98 га газарт ногоон байгууламжтай. Хот тохижилтын газар 43 гудамж, талбайн тохижилтын ажлыг хийж байна. Үлдсэн гудамж талбайг 80 гаруй ААН-үүд гэрээний дагуу том мод,  зүлэг, талбай, гоёл чимэглэлийн мод, арчилгаа, усалгааг хийдэг.  

 

Энэ жилийн хувьд том модны тарилт 70-80 хувийн ургалттай байна. Энэ хавар 10 төрлийн 200 орчим мянган гоёлын мод тарьсан. Жилд тухайн талбайн 15-20 хувьд нөхөн тарилт хийдэг. Модны нөхөн тарилтын ажил бүгд хийгдсэн. Одоо зүлэг, цэцэг тарих ажил үргэлжилж байна.

 

-Уулнаас том мод авчирч, хотын цөөнгүй гудамжинд суулгасан. Гэвч үүнд иргэд нэлээд шүүмжлэлтэй ханддаг.  

 

-Уул уурхайн эдэлбэр газар, өндөр хүчдэлийн дор байрласан таримал ойг сийрүүлэх журмаар, зөвшөөрөгдсөн хэмжээгээр мод авдаг. Энэ бол хуулийн дагуу хийгддэг ажил.   Ургах болон  дасан зохицох чадварыг нь судалж шинжилсний үндсэн дээр, стандартад нийцсэн моддыг хотод оруулж ирдэг.

 

-Энэ жилийн ногоон байгууламжийн ажлын зардал 7.5 тэрбум төгрөг. Энэ хүрэлцэх хэмжээний төсөв үү?

 

-Ногоон байгууламж тэлэхийн хэрээр арчилгааны зардал дагаад нэмэгдэх ёстой. Энэ жил нэмэгдсэн. Нэг га талбайн арчилгааны зардал бидний барьж байгаа төсвөөр тооцвол 200-аад сая төгрөг болдог. Дөрөвдүгээр сарын нэгнээс аравдугаар сарын нэгэн хүртэлх хугацааны арчилгаа, усалгаа, техник тоног, төхөөрөмж, ажилчдын цалин хөлсөнд зарцуулагддаг. Үүнийг хүмүүс үргүй зардаг гэж ойлгодог. Гадны улс орнууд дэд зэргээр арчилж хамгаалдаг. Харин манайд зарцуулагдах мөнгө нь хүрэлцдэггүй. Нэг га талбайн зардлыг 200 сая төгрөг гэж тооцвол ойролцоогоор 20-иод тэрбум төгрөг шаардлагатай.

 

Одоо бид нийт эдэлбэр газрынхаа 27 хувийг арчилдаг. Ногоон байгууламжийн зардал хотын нийт төсвийн 0.1 хувьд нь ч хүрдэггүй. Одоо бол бид байгаагаа арчлах тухай ярьдаг. Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайг нэмэхийн тулд хотын төсвийн нэг хувийг зарцуулах ёстой.

 

Г.Ногоондарь

Shuud.mn
Сонин хачин
Zz:
1 nast belen tsetseg suulgahaa bolimoor yum tegj urgui zardal gargasnaas zuleg ureer tarih heregtei
2018-06-11
зочин:
Энэ ч арай дэндэнээ. Хувийн хэвшлээр хийлгээчээ.цуслахаа л тооцож сууна. уу
2018-06-08
Зочин:
Хувийн хэвшлийнхэн га д 50саяыг өгчих бүгдийг хийж өгөе гэж байна.Энэ чинь та нарын юу хийдгийг баталж байна гэсэн үг.
2018-06-08
Зочин:
Хотын ногоон байгууламжийн бодлого замаас нь яаж мөнгө саахав гэдэг үндэслэл дээр явагдаж байнуу даа гэж бодогддог.Яагаад гэхээр ойлгрмжтой.Уулын модыг булга татаж авч тарь байгаагаа хуулийн дагуу гээд хамгаалж байна.Үнэхээр хууль тийм бол өөрчлүүлээч.Уулнаас авсан модоо хэдэн зуу дахин өсгөж мөнгө олж байгаа нь дээрх хэлсэн үгийн баталгаа.Тэгээд ч хэдэн модоо хэлбэржүүлж чадахгүй сэгсийсэн юм л байнашдээ.Тэгээдч хийж байгаа ажил нь нэг л өгөөж муутай.Хотод хаа сайгүй л улаан нялга болсон газар.Олны нүдэн дээр байдаг нөгөө нарантуул захын урд зам дагуу ичмээр улаан нялга.Томоохон баян компануудын хажуу тал бас л улаан дайрга.ядахдаа зарим модыг бараг тайраад хаячихдаг.Зарим нь болохоор тэнгэрт тулах шахам.Нэгдсэн бодлого төлөвлөлт алга.Иймээс л мөнгө олох талруу хандаад байна гэж хараад байналдаа.
2018-06-08
dsn:
ingej shat shatandaa husaad baihaar ene uls ard irged yaj hugjih ve? darga ner zuusen luivarchid!
2018-06-07
Бат:
Нэг га-д 50 сая огчих. Хувийн хэвшлийнхэн яаж ургуул тордогийг узуулээд огье. Дээр ньта нар ажилгуй, засаг 150 саяыг хожоод ниит хэмнэсэн 5 тэрбум тогрогоор 5 сургууль цэцрлэг бариад огье
2018-06-07
Халх:
ГЭР ХОРООЛЛЫН ГУДАМЖАА НОГООРУУЛААЧ ХОТЫН ГУДАМЖНЫ СТАНДАРТ ТЕХНОЛОГИ НЬ АЛДАГДААД МОДНУУДАА МӨНГӨ ИДЭХ ГЭЭД ЗАЙ ЗАВСАРГҮЙ ТАРЬЖ БАЙНА ИЙМЭЭС ЖИНХЭНЭ МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСЭЭ АЖИЛУУЛЖ НОГООН БАЙГУУЛАМЖАА ЗӨВ ТӨЛӨВЛЖ АЖИЛААЧЭЭ
2018-06-07
Д:
Мөнгө идэх гээд урьдчилан сануулга өгч байна даа.
2018-06-07
хотын гудамжаар майхан нарсууд суулгажээ. Аль газраас сугалж авчраа болдоо хөөрхийсийг.
2018-06-07
Ard tumen:
Teneg gehed unen teneg ym yrih ym aa.Icheesee bilee.Yaj ingej hudlaa ym yridag bna aa.zAHIIN NEG HASHAAND AMIDARCH BGAA UVGUNUUS ASUU NAADAH ZARDALAA ARI ARIA HUSDAG YM BISH UU ED NAR
2018-06-07
ХӨӨХ. НАДАД 20 САЯЫГ Л ӨГЧИХ. БИ ТА НАРААС 10 ДАХИН ИЛҮҮ АРЧЛААД УРГУУЛААД ӨГЬЕ
2018-06-07
huz:
saihsn mungu iddegiim bna da
2018-06-07