Өсвөр насны 2 хүүхдийн 1 нь сэтгэлзүйн асуудалтай байна
2018-06-07

Өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай байгаа тухай Сэтгэлзүйн хүрээлэнгээс мэдээллээ. Тус байгууллага “Дэлхийн зөн”-тэй хамтран нийслэлийн ерөнхий боловсролын 20 сургуулийн 11-17 насны 8 461 хүүхдийг хамруулан сурагчдын сэтгэлзүйн хямрал ба зан үйлийн тулгамдсан асуудлыг эрт илрүүлэх, эрсдэлтэй хүүхдүүдэд  дэмжлэг үзүүлэх зорилгоор судалгаа хийсэн байна.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 58.3 хувь нь сэтгэлзүйн хямрал, зан үйлийн ямар нэгэн  тулгамдсан асуудалтай гэх хариу гарсан байна. Энэ нь үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрч яригдах асуудал гэдгийг сэтгэлзүйчид хэллээ. Үүнд гэр бүлийн асуудлаас үүдэлтэй сэтгэл гутрал, зан төлөвийн өөрчлөлт,  бүрэн бус гэр бүл , хойд эцэг эх, хүчирхийлэл, өөртөө итгэх итгэл, амиа алдах эрсдэл, үе тэнгийн дарамт, цахим орчны гадуурхал зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна. Хүүхдээ ийм байдлаас гаргахын тулд эцэг эхчүүд 20 минутын турш хүүхэдтэйгээ сэтгэлээсээ ярилцах,  сонсох, хийсэн зүйлийг шударгаар үнэлэх, өөрийгөө хайрлан хүндэтгэхийн учрыг ойлгуулах, амьдрах ур чадварт суралцуулах зэргийг хийх ёстой аж.  

 

Тус хүрээлэнгээс “Сэтгэл зүйн 10С дархлаа” нэг сарын аяны хүрээнд  энэ сарын эхлэн долоо хоног бүрийн пүрэв гаригт 09:00-18:00 цагийн хооронд  өсвөр насныханд сэтгэлзүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм байна.

 

О.Солонго

Shuud.mn
Сонин хачин
Yanaa..ene xervee unen bol emgeneltei l bn daa...
2018-06-07