Төмөр замын тарифын хэлэлцээрт гарын үсэг зурна

Төрийн ордонд
10.00 цагт Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих нар гарын үсэг зурна.
Шангри-Ла Зочид буудалд
10.00 цагт “Монгол-Оросын санаачилга-2018” эдийн засгийн чуулга уулзалтын талаар МҮХАҮТ, ОХУ-ын Экспортын төв, томоохон ААН-үүдийн төлөөлөл оролцсон хэвлэлийн бага хурал болно. Холбоо барих: 99090339
Улаанбаатар зочид буудлын “Хөх асар” танхимд
10.00 цагт Хөргөлт, агааржуулалтын засвар үйлчилгээний техникийн ажилтнуудыг гэрчилгээжүүлэх тогтолцоо нэвтрүүлж хэрэгжүүлэх талаарх үндэсний оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт болно.
МУИС-ийн Номын сангийн байрны 502 тоотод
10.00 цагт Япон Тэцузо Юшуни болон БНХАУ-ын эрдэмтэн Жиа Генжо нар шинжлэх ухааны ирээдүйн асуудлаар буюу Дэлхий нийтийн тогтвортой байдлын судалгаа, Дижитал бүс ба зам - Уур амьсгалын өөрчлөлт ба гамшгийн эрсдэл сэдвээр илтгэл тавина. Утас 98119897
Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд
10.30 цагт “ТАЛЫН САЛХИ-2018” ОЛОН УЛСЫН МОТО НААДАМ ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД зохион байгуулагдах талаар мэдээллийг өгнө.
Шинжлэх ухааны академийн төв байрны Их чуулганы хурлын танхимд
10.30-15.00 цагт “ЕВРАЗИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ: ТҮҮХ БА ӨНӨӨ ҮЕ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 95343716
МУИС-ийн Номын санд
11.00 цагт "Франц хэлтэн орнуудын Инноваци, Хамтын ажиллагааны төв" нээлтээ хийнэ. Утас 99002019
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд
11:30 цагт Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гадаадын иргэнд газар өмчлөх гэж байгаа талаархи олон нийтийн дүгнэлтийн талаар хуульч мэдээлэл хийнэ.
Чингэлтэй дүүргийн 7-р хороонд
11.30 цагт “Дэд бүтцийн төв” –ын шав тавих арга хэмжээ болно. Утас 99275253
14:00 цагт: Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн хур лагийг үнэргүйжүүлэх, хөрс бордоо хийх ажлын явцтай танилцана. Холбоо барих утас:88010867
СЭТГЭГДЭЛ БИЧИХ