Өнөөдөр "Хайрла" тоглолттой
2018-06-08

Харанга хамтлаг 30 жилийн ойгоо угтаж “Хайрла” тоглолт хийх тов зарласан. Тоглолт өнөөдөр /2018.06.08/ "Ub palace”-ийн концертын танхимд болно.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Харанга” хамтлагийн гитарчин Ц.Чулуунбат  Бид та бүхнийг бие биеэ хайрлагтун хэмээн “Хайрла” тоглолтоор “Харанга” дэлдэнэ. Бидний одоо амьдарч буй нийгэмд сайн зүйл олон хэдий ч, бухимдаж уурласан, заримдаа аливаад маш догшин хэрцгий хандаж байгаа нь хэн бүхний нүднээ харагдаж сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байгаа. Хүмүүс хоорондын харилцаа, байгаль эх дэлхийдээ хандах хандлага зэрэг аливаа үйлдлүүддээ “Хайрла” гэдэг үг болон илэрхийллийг бүрэн мартсан мэт. Тиймээс бид нийгэмд хандаж аугаа яруу найрагч О.Дашбалбарын бичсэн “Амьддаа бие иэ хайрла хүмүүсээ” хэмээх бидний мэддэг мөртлөө мэддэггүй, магадгүй мэдэхийг ч хүсдэггүй энэ үгийн утгыг энэ тоглолтоороо дахин, дахин илэрхийлэхийг зорьж байна” хэмээсэн.

 

“Хайрла” тоглолт энэ сарын 8,9-нд 19.00 цагт “Ub palace”-ийн концертын танхимд болно. Тасалбарын үнэ 35-50 мянган төгрөгийн үнэтэй. Тасалбарыг https://www.ticket.mn сайтаар захиалах боломжтой аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин