Д.Лүндээжанцан: УИХ-ын бүтцийн байгууллагууд асуудлаа шийднэ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д ирүүлсэн билээ. УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаад уг асуудлаар тодорхой шийдэлд хүрээгүй байна. Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангаас тодруулахад:
-Одоо Халдашгүй байдлын дэд хороо хуралдана. Дараа нь Хуульзүйн байнгын хороо хуралдана. УИХ-ын бүтцийн байгууллагууд өөрсдөө асуудлаа шийднэ.
-УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар ямар нэг шийдвэр гараагүй юу?
-Гараагүй.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ