ФОТО: Монгол жүдочид илүүрхсэн НӨХӨРСӨГ тэмцээн


Сүхбаатарын талбайд татами зассан Монгол-Оросын жүдочдын нөхөрсөг тэмцээн өндөрлөлөө. Тэмцээнд Монголын жүдочид 6:2-оор илүүрхэж, төв талбайдаа ялалт байгуулав. Уг үзүүлэх тоглолт, нөхөрсөг тэмцээнд Монгол, ОХУ-ын 16 залуу жүдоч оролцлоо.
Хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хөтөлбөрт багтсан нөхөрсөг тэмцээнд жүдо бөхийн залуу үеийнхэн оролцож, хүч чадлаа сорьсон юм.
Нөхөрсөг барилдаан, үзүүлэх тоглолтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөлөгч Игорь Евгеньевич Левитин болон албаны бусад хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамтдаа үзэж сонирхлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ