УИХ-ыг тараах талаар мэдээлэл хийнэ
2018-06-12

09.00-11.00 цагт Нийслэлийн иргэний танхимд Нийслэлийн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхэд, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл бэлэглэх, хандаивлах үйл ажиллагаа болно. Мөн сонгогдсон өрхүүдэд гэрээр айлчилж хэрэгцээт зүйлсийг хүргэж өгөх үйл ажиллагаа болно. Холбогдох мэдээллийг 88939009, 99736124, 96665138

 

10:00 цагт  СЗСҮТ-ийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн төгсөлтийн арга хэмжээ болно. Утас: 99201103, 96676095

 

10.00 цагт Дэлхийн Банк Группын гишүүн байгууллага Олон Улсын Санхүүгийн Корпораци, Санхүүгийн зохицуулах хороо, Компанийн засаглалын хөгжлийн төв хамтран зохион байгуулж буй КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН 10-р ФОРУМ Holiday Inn зочид буудалд болно.

 

11.00 цагт MN-Мэдээллийн төвд Монголын худалдаачдын холбооноос “Өргүй дарамтгүй амьдралын төлөө худалдаачид тэмцэнэ” хэмээн мэдэгдэж хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

11:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Улсын их хурлыг тараах ард түмний хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

 

11.00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 5 сарын статистик мэдээллийг Засгийн газрын III байр, B1 давхрын Мэдээллийн танхимд 11.00 цагаас танилцуулна. Утас: 96764547, 88029200

 

11.00 цагт МҮЭ-ийн холбооны тэмцэл хөдөлгөөний явц, сүүлийн үеийн мэдээллийг өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн бага хурал МҮЭХ-ны төв байр 4 давхарт болно. Холбоо барих: 99027019, 88007709

 

14.00 цагт ХААИС-ийн төв байранд болох "МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРГЭН МӨШГИХ СИСТЕМ"-ийг танилцуулах арга хэмжээ болно. Холбоо барих утас 99072224.

Shuud.mn
Сонин хачин
Маш зүйтэй зайлуул новшнуудыг бөгс бөөрний түвшний гарууд шүү дээ
2018-06-12