G8-ыг эгүүлж бүрдүүлэх уриалгад Путин ингэж хариулав
2018-06-12

“Их найм” (G8)-ын форматыг эгүүлж бүрдүүлэх саналын хариуг Оросын ерөнхийлөгч Владимир Путин Хятадын Чиндаод болсон ШХАБ-ын уулзалт дээр хийсэн мэдэгдэлдээ өглөө хэмээн “Интерфакс” уламжлав.

 

 

“Орос улс “их долоо”, “их найм”-д эргэж орох тухайд бол бид түүний бүрэлдэхүүнээс гараагүй. Тухайн үедээ хамтрагч нар маань тодорхой үзэл бодлын үүднээс Орост ирэхээс татгалзсан. Та бүхэнтэй Москвад учран золгохдоо бид баяртай байх болно” гэж оросын лидер хэлэв. Үүний хамт тэрээр Олон улсын валютын сангийн (ОУВС) баримт бичигт гэрчилснээр ШХАБ-ын улс орнууд G7-ийн гишүүдтэй аль хэдийнэ зэрэгцсэн, түүгээр ч барахгүй худалдан авах чадварын үзүүлэлтээр тэднийг гүйцэж түрүүлсэн гэдгийг онцлон тэмдэглэв. “Хүн амд ногдох тооцоогоор “долоогийн” хэмээн нэрлэгдэх улс орнууд илүү баян, гэхдээ ШХАБ-ын улс орнуудын эдийн засгийн цар хэмжээ илүү том юм. Хүн амын тоогоор ч мэдээж хэд дахин их, Дэлхийн бөмбөрцгийн тал нь байгаа билээ” хэмээн Путин онцлов.

 

G8 форматыг эгүүлж бүрдүүлэх хүсэл сонирхлыг эхэлж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургадугаар сарын 8-нд илэрхийлж мэдэгдсэн. Америкийн лидерийн хэлснээр “долоо”-гийн уулзалтад оролцогчид энэ асуудлаар санал хураагаагүй боловч хэлэлцсэн ажээ. G8-ыг эгүүлж бүрдүүлэх санааг Итали улс ил тод дэмжсэн. Үүнээс өмнө Герман улс эсрэг байр сууриа илэрхийлсэн.

 

2014 онд Крымыг Орос улстай нэгдсэний дараа G8 формат оршин тогтнохоо больсон. Тэр үед дэлхийн томоохон гүрний лидерүүд Орос улс даргалж Сочид зохион байгуулах ёстой байсан “Найм “-ын уулзалтад оролцохоос татгалзсан юм. Энэхүү уулзалтын оронд “долоо”-гийн G7 (Франц, Их британи, АНУ, Герман, Япон, Итали, Канад) уулзалт Брюссельд болсон билээ. Уулзалтад мөн Европын холбооны төлөөлөгчид (Европын холбоо болон Европын комиссын дарга нар) оролцдог.

 

Эх сурвалж: www.polit.mn

Д.ЭНХЭЭ

Shuud.mn
Сонин хачин
Зkkk huuhdee buruu humuujuulbel:
ккккк тийм шүү би бас чамтай хамт далдайна аааааа
2018-06-19
Бибиси:
Хамгийн харгис шунал хулхи үл бүтэх нь АНУ
2018-06-12
зочин:
Үнэндээ бол өөрсдийгөө Их гэж өргөмжилсөн адгийн хог шаарнууд шүү дээ.Эдэн дотор үнэхээр Их нэрэндээ тохирсон цорын ганц улс нь АНУ юм.Бусад нь АНУ-н мөнгөөр аюулгүй байдлаа хамгаалуулчихаад өөрсдөө тансаглаж хэвтдэг гомо лесби,педофил хог шаарнууд төдий.Өөрсдөө АНУ-н бөгсийг долоож амьдардаг новшнууд байж муу нь мууудаа пээрэлхүү гэдгээр бас болоогүй манай мэтийн жижиг буурай улсуудыг элдвээр дарамтална.Одоо өөрсдөө мөнгөө гаргаж НАТО-гоо санхүүжүлэх хэрэгтэй.Тэгээд ирэхээр та нарын тансагладаг хөг өнгөрнө дөө.
2018-06-12
Бибиси:
Хамгийн харгис шунал хулхи үл бүтэх нь АНУ
haha daldaga huur ve
2018-06-12
Улаан сарнай:
ха ха ха Путин чи яг ийм л хүн. Эр хүн шиг энэ л зангаараа энэ дэлхийн бүх хүмүүсийн хайр хүндэтгэлийг татсан. Хэн ч чамайг гомдоож зүрхлэхгүй. Дайсан чинь ч чамайг хүндэтгэнэ. Чи энэ хорвоод бид нартай хамт байгаа нь, бас бид чиний эрин үетэй хамтдаа байгаа нь маш том аз завшаан билээ! Чи бол хүн төрөлхтний агуу баатар! Чамаар би бахархаж байна!
2018-06-12
Зkkk huuhdee buruu humuujuulbel:
ккккк тийм шүү би бас чамтай хамт далдайна аааааа
haha daldaga huur ve