АБГББХ: Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжив “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолыг батлав УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэхийг дэмжлээ 200 сая төгрөгийн бэлгийн сантай шинэ жилийн урамшуулалт худалдаа Улсын дээд шүүхийн шүүгчтэй танилцаж, хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэв Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагдлаа Тэргүүн хатагтайн зоогийн ширээнээс Met Gala-гийн үдэшлэг хүртэл Сонгуулийн холимог тогтолцоо Үндсэн хуулийн өөрчлөлт рүүгээ нулимсан асуудал биш үү Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Сочи хотноо хүлээн авч уулзна Шилдэг сумдыг 80 сая хүртэл төгрөгөөр шагнана
В.Путинд Ерөнхийлөгч Х.Баттулга баярын илгээлт явууллаа
2018-6-12

ОХУ-ын Үндэсний баяр-Оросын өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд баярын илгээлт явуулж, ноён В.В.Путин болон тус улсын иргэдэд баяр хүргэлээ.

 

Илгээлтэд: 

 

Оросын Холбооны Улсын Үндэсний баяр-Оросын өдрийг тохиолдуулан  монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон Танаар уламжлан оросын найрсаг ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

 

Монгол Улс, ОХУ-ын уламжлалт, найрсаг хөршийн үзэл санаа, итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагаанд суурилсан харилцаа нь Стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэхэд таатай байна.

 

БНХАУ-ын Чиндао хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр Тантай хийсэн хоёр талт болон Монгол-Орос-Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт 4 дэх удаагийн уулзалт ажил хэрэгч, амжилттай болсонд сэтгэл нэн хангалуун байна. Уулзалтаар яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгох чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна.

 

Түүнчлэн 2018 оны 6 дугаар сарын 7-9-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо  “Монгол, Оросын санаачилга 2018” цуврал арга хэмжээ амжилттай болсон бөгөөд тус үеэр “Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсанд баяртай байна.

 

Ирэх онд тохиох Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэх нь Монгол, Оросын залуу хойч үед түүхийн үнэнийг ойлгуулах, хоёр ард түмний итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэж байна.

 

Энэхүү завшааныг ашиглан, Эрхэм хүндэт Владимир Владимирович Танд эрүүл энх, сайн сайхан, Оросын найрсаг ард түмэнд энх тайван, хөгжил цэцэглэлтийн ерөөлийг дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу” гэжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин