ШУУД: Засгийн газрын нэгдсэн тайлан зөрчилгүй гарлаа
2018-06-12

 

 

Үндэсний аудитын газраас Засгийн газрын 2017 оны нэгдсэн төсвийн тайланд аудит хийжээ. Аудитын дүгнэлтийг  Ерөнхий сайдад өргөн барьж байна. Энэ талаар Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар:

 

-Төсвийн тухай хуулиар жил бүр тайлан гаргадаг. Энэ дагуу 2017 оны Засгийн газрын нэгдсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийлээ. Монгол Улсын хэмжээнд 3000 гаруй төсвийн байгууллагуудад аудит хийлээ.  Нэгтгэсэн дүнг гаргаад Ерөнхий сайдад танилцууллаа.  Төрийн аудитын тухай хууль, олон улсын стандартын дагуу санхүүгийн тайланг гаргасан. Санхүүгийн дүгнэлтээр материал, материалаг бус зөрчил гаргадаг. Материал түвшин нь 2 хувиас хэтрээгүй байх ёстой. Материалаг бус гэдэг нь тухайн төсвийн захирагч санхүүгийн үйл ажиллагааг сайжруулж, зөрчлүүдээ арилгасан байх ёстой. Энэ нөхцөлд зөрчилгүй гэж дүгнэдэг.  Өмнөх Засгийн газрын зөрчилгүй дүгнэлт авч байгаагүй. Монгол Улсын хэмжээнд маш олон эрсдэл байдаг. Гэтэл өнгөрсөн 2017 онд Засгийн газар сайн ажиллаж, төсвийн сахилга батыг барьж, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж ажилласны үр дүнд Засгийн газар зөрчилгүй дүгнэлт авч байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин