МУИС, МУБИС-ийн сургалтын төлбөр нэмэгдэнэ

Их, дээд сургуулийн сургалтын төлбөр жил бүр тодорхой хэмжээгээр нэмэгддэг. 2018-2019 оны хичээлийн жилд ч оюутнуудын сургалтын төлбөр нэмэгдэх нь тодорхой байна. Тухайлбал, МУИС гэхэд энэ жилийн сургалтын төлбөр нь 19.9-24.7 хувиар нэмэгдэх аж. Гэхдээ энэ шийдвэр албан ёсоор баталгаажаагүй байна.
Мөн МУБИС-ийн хувьд 65 000-71 500 төгрөгийн үнэтэй байсан кредит цагийн үнэ 81 000 төгрөг болон нэмэгдэхээр удирдлагын түвшинд яригдаж буй аж.
Харин ШУТИС болон АШУИС-д одоогоор сургалтын төлбөрийн нэмэгдлийн талаар яригдаагүй байна.
Г.Ногоондарь
СЭТГЭГДЭЛ БИЧИХ