МУИС-ийн сургалтын төлбөр 600-800 мянган төгрөгөөр нэмэгдэх нь
2018-06-13

Шинэ хичээлийн жилд МУИС сургалтын төлбөрөө 24 хүртэлх хувиар нэмэхээр болжээ. Сургуулийн удирдлагын энэ шийдвэрийн талаар тус сургуулийн оюутны холбооны дарга Г.Мандахтай уулзаж ярилцлаа.

 

-Сургалтын төлбөрийг нэмэх шалтгаан юу юм бол. Сургуулийн зүгээс ямар тайлбар өгсөн вэ?

 

- Оюутны холбоо Удирдах зөвлөл болон холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авч байгаа. Тэдний тайлбараар, 2024 он гэхэд МУИС-ийг Азийн шилдэг 100 сургуулийн эгнээд оруулах стратеги төлөвлөгөө гаргасан гэнэ. Түүнийхээ хүрээнд сургуулийн орчин сайжруулах, судалгааны лаборатори тохижуулах зэрэг ажилд 2.2 тэрбум төгрөгийн төсөв оруулж ирсэн.  Тэр бүхнээ оюутнуудын нуруунд үүрүүлж байна.  

 

-Чухал зорилго байна шүү дээ, Азийн шилдэг сургуулиудын нэг болох нь?

 

-Интернейшл сургуулийн  хувьд төлбөр нь курс ахих тусам нэмэгддэг. Учир мэргэжлийн хичээлүүдийг цалин ихтэй, өндөр түвшиний зэрэг цолтой багш нар заадагтай холбоотой. Харин Монгол Улсын хувьд энэ жишиг эсргээрээ байдаг. Үүнийг зөв систем рүү оруулах хэрэгтэй. Ерөнхий суурь хичээлүүд өөр өөр төлбөртэй байсан. Жишээ нь, МУИС-ийн салбар ШУИС-ийн нэг кредитийн төлбөр арай хямд буюу 80 гаруй мянган төгрөг. Харин ОУХ, БС, ХЗС-иуд 100 гаруй мянган төгрөгийн төлбөртэй. Энэ нь нэг ижил талхыг хоёр өөр үнээр идэж байгаатай ялгаагүй. Үүнийг арилгах нэрийдлээр мэргэжлийн болон мэргэжлийн суурь хичээлүүдийн кредитын төлбөрийг 19.9-24.7 хувиар нэмчихсэн.  

 

-Тэгэхээр нэг оюутны төлбөр хэдэн төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг вэ?

 

-Сургуулийн зүгээс өгч байгаа тайлбараар сургалтын төлбөр 12.5 хувиар нэмэгдсэн гэсэн. Гэтэл миний нэг кредитын төлбөр дээр 20 мянган төгрөг нэмэгдэж байгаа. Нэг кредит дээр 20 мянган төгрөг гэхээр нэг жилийн төлбөр ойролцоогоор 600-800 мянгаар нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс бид эхний ээлжинд хэлэлцүүлэг хийж, 2 000 оюутны гарын үсэгтэй бичгийг сургуулийн захиргаа, шударга өрсөлдөөний байгууллага болон холбогдох яамдад хүргүүлсэн.

 

-Сургалтын төлбөрийн асуудал айл өрх бүрийг зовоодог. Нэмэх үндэслэл нь бодитой байж чадаж байна уу?   

 

-Гол асуудал нь эцэг эхийн цалин нэмэгдэхгүй байхад сургалтын төлбөр нэмж байна. Төлье гэсэн ч оюутнуудад ямар ч боломж алга. Сургууль үнэхээр мөнгөгүйдээ нэмэх гээд байна уу. Эсвэл сургуульд илүү зардал байна уу? Сургуулийн удирдлагууд одоо “Зиндаа” сэтгүүлтэй холбоотой 55 сая төгрөгийн асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа. Энэ мэтчилэн үр ашиггүй зардал  их байгаа юм биш үү.

 

Азийн шилдэг сургууль болохын тулд оюутнууд хувь нэмрээ оруулах нь зөв. Их сургуулийн оюутны хөгжил Монголын ирээдүйн хөгжилтэй шууд холбоотой. Гэхдээ төлбөр нэмэх үндэслэл нь буруу. Бид инфляцийн түвшин, хэрэглээний үнийн индекстэй харьцуулж сургалтын төлбөрийг нэмэх ёстой гэж үзэж байгаа. Ихэнх  сургуулийн төлбөр тийм л байгаа. Гэтэл манай сургууль шууд төлбөр дээр 24.7 хувийг нэмж байгаа нь буруу.

 

-Оюутны холбоогоос ямар шаардлага тавьж байгаа  вэ?

 

-Бид сургуулийн захиргаанд санал тавьсан. Үнэхээр мөнгөгүйдээ төлбөр нэмэх эсвэл үр ашиггүй зардал гаргаж, хий дэмий орон тоо нэмэх гээд байна уу? Эхлээд 2016-2017онд санхүүгийн тайланд аудит оруулж, хэрэггүй үр ашгийн зардлаа тануулъя.

 

Сургалтын төлбөр нэмээд Азийн шилдэг болж чадахгүй бол яах вэ? Тэр үед энэ удирдлагүүд байх эсэх нь эргэлзээтэй. Шууд юу, юугүй оюутнуудын нуруунд хүнд ачаа үүрүүлэх нь олон асуудал дагуулах учраас үүнийгээ цэгцэлж өгөөч гэж хуссэн. Удирдлагууд асуудлыг хүлээж авалгүй,  нэмэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Оюутнууд төлөхгүй гэж гөжүүдлээгүй,  ядаж инфляцийн түвшинд уялдуулж 7 хувиар нэмэхийг шаардсан. Хэрвээ энэ нэмэгдэл оюутанд үр өгөөжөө өгөхгүй бол бид дараа дараагийн арга хэмжээгээ авна.

 

Ярилцсанд баярлалаа.

О.Солонго

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Улсын сургууль төлбөрөө дураараа нэмдэг юм бол улсаас санхүүжилт авах хэрэггүй.Хувийн сургуулиуд оюутны төлбөрөөрөө өөрийн гэсэн байр барьж өргөжөөд л байх юм. Хувийн сургуулийн багш нар бага цалинтай юм даа
2018-09-10
Muis- n diplomiig bogs archsan tsaas shig hen ch toodoggui. Gadaadad bol yu iim surguuli bdimu medhguin bn geh jisheeni haha
2018-06-13
Zochin:
Uuchilaarai minii bodol shy. Xuviin dund surguuli yamar tulburtei bgaa bilee. Mongol ulsiin ix surguulid xyyxed ni tentseed orson bxad bid olon yum yarilgyi tulburiig ni tulj l taarna. Minii xyyxed surlagaaraa tentssen odoo minii eelj ... Bi xyyxdee xuviin undur tulburtei surguulid surgaj chadaagyi.
2018-06-13
Гадаадад докторын зэрэг хамгаалсан хүмүүсээр багш нараа бүрдүүлбэл дээр дээ.
2018-06-13
олон оюутан сургаж их төлбөр авдаг.жилд 3сая шахуу төлбөртэй байж үхсэнээ хийж төлбөр нэмэгдэж ар гэрт дарамт үүсгэх гэж байнаа.танай.сургуулийг төгсөөд ажилын байр байдаггүй.гадаадад ямарч үнэлгээ байдаггүй.баахан төлбөр авч сураад нэмэр алга.дахиад магистрт сурлаа гээд бас мөнгө.дээр нь ажилгүй тэгээд яах төлбөрөө нэмнэ гэж.оюутны баахан мөнгө авчаад сургуулиач өөд нь татахгүй байр байшин нь хуучин 50аад онд ийм байсан.одоо бас л нэг янз.удирдлагын солиоч.оюутны холбоо гэж мануухай юу хийж байнаа.
2018-06-13
малчин:
Энэ бас ортой шүү, МУИС-д зардал хэмнэх боломж их бий. Одоо нэмж сургалтын хөтөлбөр нээж, чанаргүй багш нараа ажлаар хангах гэж байснаас чанартай цөөн оюутан, багштай байж судалгаанд суурилсан сургалт явуулах талаах бодох цаг болсон шүү
2018-06-13
Доктор Нэргүй:
Чадваргүй удирдлага татвар нэмэх замаар асуудлыг шийддэг. Сургуулийн рейтингийг зөвхөн сургалтын чанараар хэмждэггүй, сургуулийн менежмент, удирдлагын арга барил, бүтээлч сэтгэлгээ, оюутанд тавих анхаарал халамж, суралцагчдын сэтгэл ханамж гэх мэт зүйлс ордог гэдийг мэдмээр л юм даа
2018-06-13
малчин:
Энэ бас ортой шүү, МУИС-д зардал хэмнэх боломж их бий. Одоо нэмж сургалтын хөтөлбөр нээж, чанаргүй багш нараа ажлаар хангах гэж байснаас чанартай цөөн оюутан, багштай байж судалгаанд суурилсан сургалт явуулах талаах бодох цаг болсон шүү
Бууны нохой
2018-06-13
zochin:
tulbur nemj bolno gehdee muis danhar zahirgaa, shat damjlagaa arilgah, heretseegui hutulburuudee haah, chanartai oyutan elsuuleh heregtei sudalgaanii zardal gej demii mungu taraadagaa zogsooh
2018-06-13
Зочин:
Тийм том стартеги төлөвлөгөө юм бол төр хэрэгжүүлдэг юм биш үү. Одоо сурч байгаа оюутнуудад МУИС-ийн 2024 оны явдал ямар хамаа байнаа. Төрийн сургууль биз дээ
2018-06-13
zochin:
Tulburuu nemeed chanaraa saijruulaad ybdag ni jam yumaa. harin busdiin gar hul bolj yu yrij baigaagaa medehgui ene metiig shuud l uurt ni oilguulaad surch amjihgui bol zailuulah heregtei
2018-06-13
Оюутны холбоо улс төрийн байгууллага, зарим багш нарын гар хөл:
Энэ оюутны холбоо гэдэг байгуулллагыг татан буулгах хэрэгтэй. Зүгээр л бусдын гар хөл бологсод шүү дээ, сургалтын төлбөрөө маш сайн нэмэх хэрэгтэй, харин сайн сурдаг, мэргэжилдээ эзэн болж улс орны хөгжилд бодит хувь нэмэр оруулж чадах оюутнуудад сургалтын төлбөрөөс чөлөөлөх гэх мэт арга хэмжээ авах хэрэгтэй, мөн сайн ажиллаж байгаа багш нараа цалинг нь нэмж мууг нь халж, гаднаас цус сэлбэх цаг болсон. Бацаан минь ийм юм хийж явахаар хичээлээ хий дээ
2018-06-13
төлбөрийг өндөр болгож дэлхийн хэмжээний жишиг сургууль болгох хэрэтэй ОХУ-ын анагаахын дээд сургууль 8 сая байхад монголын ганц сургууль 5-10 сая байх хэрэгтэй гэхдээ чанар сайтай багш нар нь цалин өндөр мэдлэгтйэ байхад хүмүүс хүүхдээ сургана манай монголчууд хүүхдээ боловсролтой болгох хүсэлтэй оюуны гэдэгийг мартаж болохгүй
2018-06-13
Үхсэн хувийн цэцэрлэгийн хэмжээнд хүрэхгүй төлбөртэй их сургууль гэж юу байсан юм. Төлбөр их байгаа бол хямдхан газраа очих хэрэгтэй ш дээ. Төлбөр өндөр байж л чанартай байна. Өшөө нэмэх хэрэгтэй 10-15 сая болгох ёстой
2018-06-13
Бууны нохой
arai:
surgaltiin chanar gej yu ch baihgui tegsen henee tulburuu nemeed l bn
2018-06-13
МУИС-ийн санхүү хөрөнгө хариуцсан дэд захирал Болормаа сургуулийн мөнгийг өөр банк шилжүүлэн хадгалж хүүгээс нь хувьдаа авч байсан нь илэрч ажлаа өгч байгаа гэх мэт ноо ч их дээ. Сургуулийн мөнгө гэж оюутны сургалтын төлбөр шүү дээ
2018-06-13
mergejli zereg tsoltoi gechjee:
Mergejliin zereg tsoltoi gechihjee bas..zarim bagsh nar n bol zgrl ner todii bagsh nar bdg shude..bagsh narin tsalin baga l gene yg yriwal sudalgani ajliin bagiin gishvvn gd mongo awdag l ym bnleshdee...orchin saijruulna gj dundaas n mongo tsohidgoo bolih heregtei
2018-06-13
Төсөв хөрөнгөтэй байж сургалтын орчноо сайжруулна шүү дээ. МУИС-ын номын сан үнэхээр сайн болсон юм билээ. Одоо сургалт ахиулахын тулд судалгааны чиглэлрүү орох, гаднын эрдэмтэд урьж ажиллуулах зэргээр ахих байх. бусдаар төлбөр байрандаа, сургалтаа байрандаа байгаад байж болохгүй шүү дээ. Сайн сурдаг хүүхэдүүдэд тэтгэлэг өгдөг, тааруухан нөхөдүүд төлж чадахгүй бол өөр хямд төсөр мэргэжил эзэмших хэрэгтэй
2018-06-13
Дарга нар нь байнга гадаадад явж байдаг гэсэн юм зарим хүмүүс яриад байдаг юм билээ.
2018-06-13
EZ saijraad bgaani ene vv
2018-06-13
зочин:
Энэ ч арай хэтэрсэн өсөлт байна.Их дээд сургуулиуд энэхүү төлбөрийг хэдий хэмжээний орлоготой ямар хүмүүс төлж байгааг бол огт хардаггүй зөвхөн өөрсдийн цалингаа л яаж өсгөхийг боддог байх.600,0 мянган төгрөг бол тоглоом биш шүү
2018-06-13
зочин:
Энэ ч арай хэтэрсэн өсөлт байна.Их дээд сургуулиуд энэхүү төлбөрийг хэдий хэмжээний орлоготой ямар хүмүүс төлж байгааг бол огт хардаггүй зөвхөн өөрсдийн цалингаа л яаж өсгөхийг боддог байх.600,0 мянган төгрөг бол тоглоом биш шүү
2018-06-13
Оюутнуудаа жагсаачээ..Та нар төлбөрөө өгөхгүй жагсаад л байвал наадуул чинь бууруулаад л байнашдээ
2018-06-13
Оюутнуудаа жагсаачээ..Та нар төлбөрөө өгөхгүй жагсаад л байвал наадуул чинь бууруулаад л байнашдээ
2018-06-13