К2 ууланд авирах Б.Гангаамаад төрийн далбаа гардуулна
2018-06-13

 

Корпорейт зочид буудалд

 

09.00 цагт Хан-Уул дүүргийн Прокурорын газраас гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчих гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Хамтдаа хамгаалъя” зөвлөгөөн зохион байгуулна.


“Сэлх ресорт”-д

 

09.30 цагт ЭМЯ, МХЕГ-ын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори хамтран “Химийн ослын үеийн нийгмийн эрүүл мэндийн менежмент” олон улсын семинар зохион байгуулна.Утас:91989890


Хангарди ордонд

 

10.00 цагт НИТХ-ын ээлжит хуралдаан болно.


МУИС-ийн Номын санд

 

10.30 цагт "МУИС-Хакатон 2018"  төслийн уралдааны шилдгүүдийг шалгаруулах ёслол болно.


“Үндэсний мэдээллийн төв”-д

 

11.00 цагт “Хааны эрэлд-2018” хээрийн сургуулийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.


Сүхбаатарын талбайд

 

11.0 цагт "Гэр хороолол" хөдөлгөөнөөс дахин төлөвлөлтийн асуудлаар жагсаал зохион байгуулна.

Биеийн тамир, спортын газарт

 

11.00 цагт К2 уулын авиралтаа эхлүүлэх гэж буй гавьяат тамирчин, “Seven summit”-ын эзэн Б.Гангаамаад Төрийн далбаа гардуулах ёслол болно.


МҮХАҮТ-д

 

14.00 цагт Монголын маркетингийн холбооноос жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, маркетингийн зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулна.

Shuud.mn
Сонин хачин