Ерөнхийлөгч шүүхийн талаар байр сууриа илэрхийлнэ
2018-06-14

"Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол-практикийн олон улсын бага хурал өнөөдөр 09.00-18.00 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болно. Уг хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож шүүх эрх мэдлийн талаар анх удаа байр сууриа илэрхийлнэ.

 

 

Мөн онол-практикийн олон улсын бага хуралд "Шүүх эрх мэдэл ба иргэдийн итгэл”, "Шүүгчийн томилгоо, сургалт”, "Шүүхийн захиргааны чигүүрэг ба загвар” гэсэн үндсэн гурван чиглэлээр олон улсын эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

 

Тухайлбал Академич, Монгол Улсын гавьяат хуульч Ж.Амарсанаа "Шүүхийг удирдахуй, шүүхэд дэмжлэг үзүүлэхүй: Үндсэн хуулийн үзэл санаа”, Доктор, дэд профессор О.Мөнхсайхан "Монгол Улсын шүүх эрх мэдлийн талаарх хөндлөнгийн судалгаа, үр дүн шинжилгээ”, IDLO олон улсын байгууллагын төлөөлөгч Клифтон Жонсон "Шүүхийн ил тод, нээлттэй байдал ба шүүхийн захиргаа” сэдвээр тус тус илтгэл тавина.

 

Мөн БНХАУ-ын Үндэсний шүүгчдийн коллежийн дэд дарга Фэнг Вэнли "БНХАУ-ын шүүгчдийн сургалтын тогтолцоо ба бусад орны шүүгчдийг сургах нь”, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхий зөвлөх Мари-Энн Биркен "Шүүгчийн сургалтын тогтолцоо: Европын сэргээн босголт хөгжлийн банкны туршлагад суурилсан шилдэг практик”, Нагояа Их Сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн эрдэмтэн, багш Накамура Ёшитака "Япон улсын шүүгч бэлтгэх, давтан сургах, томилох тогтолцоо” сэдвээр тус тус илтгэл тавих юм.

 

Харин Бүгд Найрамдах Турк Улсын Шүүгч, прокурорын зөвлөлийн 2 дугаар танхимын гишүүн, Хяналтын шатны шүүхийн шүүгч Апп-Арслан "Шүүхийн захиргааг удирдах талаарх БНТУ-ын Шүүгч, прокурорын зөвлөлийн чиг үүрэг” сэдвээр илтгэл тавих бол "Шүүхийн захиргааны харьцуулсан судалгаа: Шүүхийн захиргааны олон улсын холбооны гишүүн улсуудын туршлага” сэдвээр АНУ-ын Муж Улсуудын Шүүхийн үндэсний төвийн дэд ерөнхийлөгч Жефрри Апперсон илтгэл тавьж хэлэлцүүлнэ.

 

Онол-практикийн бага хурлын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор профессор Н.Лүндэндорж "Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн туршлага” сэдвээр илтгэл тавина.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Юунд ингэж гадаадынхныг оролцуулдаг байнааа дутагдлаа нуух, хэлүүлэхгүй байх арга биш үү. Шүүх засаглал бүрэн итгэл найдваргүй болсныг Монголчууд дотроо ярих болсон шүү. Ёстой ШХАГ-нд нэгдэх үү гэж асуухын оронд шүүхээ яахав ээ гэж асуулага явуулмаар болсоныгЕрөнхийлөгч мэдэж л байх ёстой доо.
2018-06-14
Tegeheer ene oorsdiigoo shudarga esnii toli hemeen durslen haragch shuugchid dund shudarga shuugch alga gej ard irged oilgoh n zov shuu dee
2018-06-14
zochin:
шүүгчийн сонгон шалгаруулалтыг ил тод болгомоор байна. Шалгалт өгөөд өндөр оноо авсан хүнийг шүүгчид нэр дэвшүүлэхгүйь хахуул өгсөн хүмүүс нь шүүгч болдог явдлыг зүгсоомоор байна
2018-06-14
харамсаж байна:
ШЕЗ ийн дарга нь согтуу жолоо барьж хүн алсан хүн. Яахаараа хамгийн шударга хүн сонгогдох албан тушааалд алуурчинг томилдог байна даа. Хамгийн харамсалтай нь нэг ч шүүгч энэ томилгоог эсэргүүцээгүй
2018-06-14
Tegeheer ene oorsdiigoo shudarga esnii toli hemeen durslen haragch shuugchid dund shudarga shuugch alga gej ard irged oilgoh n zov shuu dee