Өнөөдөр болох зарим үйл явдал
2018-06-14

09.00 цагт АТГ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хамтран зохион байгуулж буй "Оффшор бүс нутгийг ашиглан мөнгө угаах, түүнтэй тэмцэх олон улсын туршлага" сэдэвт сургалт "Олон нийтийн төв"-д эхэлнэ. Холбоо барих утас: 80750912

 

09.00 цагт "Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол-практикийн олон улсын бага хурал Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт эхэлнэ. Холбоо барих утас: 99122141, 98980404, 90100290

 

09.00 цагт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тухай “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын V бага хурал эхэлнэ.

 

09.00 цагт “Blue Sky Tower”-ийн хурлын их танхимд Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хороо хамтран 2017 онд жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгааг улс орон даяар анх удаа зохион байгуулжээ. Тус судалгааны тайланг танилцуулна. Холбоо барих: 11-326414

 

09.30 цагт Европын Холбооны зах зээлд бараагаа нийлүүлж буй дотоодын ААН-үүдийн бүтээгдэхүүнийг танилцуулах, экспортлохыг хүсэж байгаа компани, хувь хүмүүст мэдээлэл өгөх зорилготой өдөрлөг МҮХАҮТ-ын Их танхимд эхэлнэ. Холбоо барих: 99090339

 

09.30-15.00 цагт "Дэлхийн цөлжилттэй тэмцэх" өдрийг тохиолдуулан "Ногоон Ази Сүлжээ" ТББ, БОАЖЯ, Газарзүй - Геоэкологийн хүрээлэн, Цөлжилт судалгааны төв, Мика Монгол ТББ, ХЗДХЯ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо 2 төсөл” байгууллагууд хамтран "Байгаль орчны Форум" зохион байгуулна. 

 

10.00 цагт MN Tower, 7 дугаар давхар, хурлын зааланд "Үндсэн хууль ба Боловсролын эрс шинэчлэл" сэдэвт хэлэлцүүлэг болно. Холбоо барих утас. 88182571

 

10.00 цагт МУИС Шинэ номын сан, 202 тоот танхимд хүнд хортой металлын бохирдолтой газар зохицон ургадаг ургамлуудын тухай олон улсын симпозиум болно.

 

11:00 цагт Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн талбайд тус дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилга, угсралт бүтээн байгуулалтын нээлт болно. 99179899, 86885060

 

11.00 цагт Цусны донорын дэлхийн өдрийн нээлтийн арга хэмжээ Сүхбаатарын талбайд эхэлнэ.

 

11.00 цагт “Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн нээлтийн ажиллагаа Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болно. Холбогдох утас: 88109945, 88081693

 

13:00-17:00 цагт Монгол-Япон төвийн 1 давхрын хурлын танхимд “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих" төслийн хүрээнд Японы мэргэжилтэн Кавамори багш болон ASTEM ХХК-ий мэргэжилтэнг урин, дохионы орчуулга, үсгэн тайлбар, дуут тайлбарыг монголд нэвтрүүлэхийн тулд хэрхэн арга хэмжээ авах талаар, орчин цагийн технологийг бодитоор туршин үзүүлэх байдлаар семинар зохион байгуулна.Холбогдох утас: 99556825

 

14.00 цагт Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлтэй холбоотойгоор хуульчид Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 88041586

Shuud.mn
Сонин хачин